[1] Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдсоор байх үед ЭЗЭНий үг түүн уруу хоёр дахь удаагаа ирж,
[2] "Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг.
[3] «Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.
[4] Учирнь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
[5] «Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ.
[6] Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.
[7] БиИуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно.
[8] ТэдМиний эсрэг нүгэл үйлдсэн бүх гэм буруугаас нь Би тэднийг цэвэрлэж, тэд Миний эсрэг нүгэл үйлдэж, зөрчлийг гаргасан бүх гэм бурууг нь Би өршөөнө.
[9] Энэхот Миний хувьд Миний тэдэнд үйлддэг бүх сайны талаар сонсох газар дэлхийн бүх үндэстнүүдийн өмнө баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулаад Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.
[10] ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний "Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар" гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад болон хүн, оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад
[11] баярхөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу "ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн" гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.
[12] Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.
[13] Уулархаггазрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гарын доор дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.
[14] «Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
[15] «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно.
[16] Тэдгээрөдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бол бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв.
[17] Учирнь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй.
[18] Шатаалттахилуудыг өргөж, идээн өргөлүүдийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэлдэх, Миний өмнө байх хүнээр Левийн тахилч нар хэзээ ч дутагдахгүй» хэмээв" гэжээ.
[19] ЭЗЭНий үг Иеремиад ирж,
[20] "ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өдөр, шөнө хоёр тогтоогдсон цагтаа болохгүй байхаар хэрэв чи өдөрт зориулсан Миний гэрээг болон шөнөд зориулсан Миний гэрээг зөрчвөл
[21] Минийзарц Давидад сэнтийнд нь суух хүү байхгүй болохоор түүнтэй байгуулсан гэрээ болон Миний үйлчлэгчид болох Левийн тахилч нартай байгуулсан гэрээ зөрчигдөнө.
[22] Тэнгэрийнэрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв" гэжээ.
[23] ЭЗЭНий үг Иеремиад ирж,
[24] "Эдгээр хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр ургаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж Миний хүмүүсийг басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.
[25] ЭЗЭНингэж айлдаж байна. «Хэрэв өдөр шөнө Миний гэрээ байхгүй, тэнгэр болон газрын тогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол,
[26] тэгвэлБи Өөрийн зарц Давидын үр удмуудаас Абрахам, Исаак болон Иаковын үр удмыг удирдуулахаар сонгохгүйгээр Иаков болон Миний зарц Давидын үр удмыг голох байв. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»" гэжээ.