[1] Долдугаар сард хааны гэр бүлийн Елишамагийн ач, Нетаниагийн хүү болон хааны тэргүүн түшмэл Ишмаел арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд тэнд Мизпад хамтдаа талх идэж байх зуур
[2] Нетаниагийнхүү Ишмаел болон түүнтэй хамт байсан арван хүн босож, Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон нэгнийг алав.
[3] Ишмаелбас түүнтэй хамт байсан буюу Гедалиатай хамт Мизпад байсан бүх иудейчүүдийг болон тэндээс олдсон халдеи дайчдыг цохив.
[4] Гедалиаг алсны дараагийн өдөр, хэн ч энэ талаар мэдээгүй байхад
[5] сахлаахусуулсан, хувцасаа хуу татуулсан, биеэ гүнзгий зүсүүлсэн, ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартай барьсан наян хүн Шехем, Шило болон Самариас ирэв.
[6] ТэгтэлНетаниагийн хүү Ишмаел явж байхдаа уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэрээр тэдэнтэй уулзахдаа тэдэнд —Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв.
[7] Гэтэлтэднийг хотод орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг хядаж, нөөцлүүр уруу хаяв.
[8] Харинтэдний дундаас олдсон арван хүн Ишмаелд —Биднийг бүү алаач. Учир нь бидэнд улаан буудай, арвай, тос болон зөгийн балын талбайд нуусан нөөц бий гэцгээв. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг нөхдийнх нь хамт алсангүй.
[9] Гедалиагаас болж өөрийн цохьсон хүмүүсийн бүх хүүрүүдийг Ишмаел хаясан нөөцлүүрийн хувьд, энэ нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдсан хүмүүсээр дүүргэв.
[10] ТэгээдАхикамын хүү Гедилиад харуулын ахмад Небузараданы хариуцуулсан Мизпад байсан хүмүүсийн бүх үлдэгсэд, хааны охид болон Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингээд Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлаха
[11] Харин Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадууд, Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх бузар муугийн талаар сонсов.
[12] Тиймээстэд бүх эрэгтэйчүүдийг авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов.
[13] Ишмаелтайхамт байсан хүмүүс Кареагийн хүү Иохананыг болон түүнтэй хамт байсан цэргийн ахмадуудыг харангуутаа баярлацгаав.
[14] ИнгээдМизпагаас Ишмаелын олзлон авсан бүх хүмүүс эргээд, буцан ирж, Кареагийн хүү Иоханан уруу очлоо.
[15] ХаринНетаниагийн хүү Ишмаел найман хүнтэй хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд уруу явав.
[16] Нетаниагийнхүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохьсны дараа Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудын түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсдийг буюу түүний Гибеоноос буцааж авчирсан цэрэг эрчүүд, эмэгтэйчүүд, хүү
[17] Тэдявж, Египет уруу хөдлөхийн тулд Бетлехемийн дэргэд орших Герут Чимхамд буудаллажээ.
[18] Энэнь халдеичуудаас болжээ. Вавилоны хааны тэр нутгийг захируулахаар томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохьсон тул тэд тэднээс айдаг болжээ.