[1] Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.
[2] Тэд өөрсдийн хүүхдүүдээ дурсан санахдаа мөн өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх өөрсдийн тахилын ширээнүүдийг болон Ашерагийн модон шонг дурсан санадаг.
[3] Хөдөө тал дахь Миний уул аа, чиний хязгаар нутаг дахь нүглийн төлөө чиний мөргөлийн өндөрлөгүүдийн хамт чиний эд баялаг болон бүх эрдэнэсийг Би олзонд өгнө.
[4] Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ. Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.
[5] ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хүн төрөлхтөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөд зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэдэг хүн хараагдсан билээ.
[6] Учир нь тэрээр цөл дэх бут мэт болж, хөгжин цэцэглэл ирэхэд харахгүй, харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдарна.
[7] ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ!
[8] Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж, халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчис нь ногоон байж, тэр нь ган гачгийн жилд түгшихгүй, үр жимс гаргахаа ч болихгүй.
[9] Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?
[10] ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.
[11] Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм. Амьдралынх дундуур энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно".
[12] Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм.
[13] Израилийннайдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.
[14] Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно. Намайг авраач, би аврагдах болно. Учир нь Та бол миний магтаал юм.
[15] Хараач, тэд надад "ЭЗЭНий үг хаана байна? Тэр нь одоо ирэг!" гэж хэлсээр байна.
[16] Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.
[17] Надад аймшиг бүү байгаач. Зовлонгийн өдөр Та бол миний хоргодох газар юм.
[18] Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирж, тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.
[19] ЭЗЭН надад ингэж айлдав. "Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн дааман хаалган дээр, мөн Иерусалимын бүх дааман хаалгууд дээр зогс.
[20] Тэдэнд«Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.
[21] ЭЗЭНингэж айлдаж байна. "Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс, эсвэл Иерусалимын дааман хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил.
[22] Танар амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий, харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу амралтын өдрийг ариунаар сахь.
[23] Гэсэнхэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй болон засуулахгүйн тулд хүзүүгээ хатуу болгов".
[24] ЭЗЭН тунхаглаж байна. "Хэрэв амралтын өдөр энэ хотын дааман хаалгаар ямар ч ачаа зөөж оруулахгүй, харин энэ өдөр ямар ч ажил хийхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсдог юм бол
[25] энэхотын дааман хаалгаар хаад, Давидын сэнтийнд суусан, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчтай байх болно.
[26] Тэдшатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага, мөн ЭЗЭНий гэрт талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамины нутгаас, нам дор газраас, уулархаг газраас болон Негевээс ирэх болно.
[27] Харинамралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»".