[1] Би гурав дахь удаагаа та нар уруу очих гэж байна. Хоёр буюу гурван гэрчийн амаар ямар ч үг батлагддаг.
[2] Хоёр дахь удаагаа та нар дээр очихдоо сануулж хэлсэнчлэн, эдүгээ би хол байхдаа урьд нь нүгэл үйлдсэн болон үлдсэн бүгдэд нь урьдчилан хэлэхэд, би дахиж очвол та нарыг хэлтрүүлэхгүй.
[3] Та нар миний дотор Христ ярьдаг эсэх баталгааг эрж байна. Тэр та нарын хувьд мѳхѳс бус, харин та нарын дотор хүчтэй юм.
[4] Учир нь Тэр мѳхѳсдлѳѳс болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мѳн Түүний дотор мѳхѳсдѳвч та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно.
[5] Та нар итгэл дотор байгаа эсэхээ щалга, ѳѳрсдийгѳѳ судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар ѳѳрсдѳѳ мэддэггүй юм уу? Та нар үнэхээр щалгалтдаа унадаггүй л юм бол...
[6] Харин бид щалгалтдаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би найдаж байна.
[7] Гэвч та нарыг ёр бүү үйлдээсэй, ингэхдээ бидэнд үнэлэгдэхийн тулд бус, харин магадгүй бид ч адил чадаагүй тэр зѳв зүйлсийг та нарыг үйлдээсэй хэмээн Бурханд бид залбирдаг юм.
[8] Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний тѳлѳѳ бол чадна.
[9] Бид мѳхѳс, та нар хүчтэй байхад бид баярладаг. Та нарыг тѳгс болоосой гэж бид залбирдаг.
[10] Тиймээс би хол байхдаа энэ бүгдийг бичсэн нь та нар дээр очихдоо нураахын тулд бус байгуулахын тулд Эзэний ѳгсѳн эрх мэдлийнхээ дагуу щирүүн дориун хандахгүй гэсэндээ юм.
[11] Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Цэгцэрцгээ. Ятгалгыг ав. Санаа нэгтэй байж, амар тайван амьдрагтун. Хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.
[12] Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй.
[13] Ариунтнууд бүгд та нартай мэндчилж байна.
[14] Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нѳхѳрлѳл та бүгдтэй хамт байх болтугай.