Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:33

[1] Ах дүү нар аа, Ма­ке­до­нийн чуул­га­нуу­дад ѳг­сѳн Бур­ха­ны ни­гүүлс­лийг та нарт мэ­дүү­лэ­хийг бид хү­сэж бай­на.

[2] Зов­лон­гийн үлэмж ха­туу со­рил­тод байсан нь тэд баяр хѳѳрийн бялхал болж, туй­лын ядуу зү­дүү бай­дал нь тэд­ний ѳгѳѳмѳр зан­гийн баялагт бялхсан аж.

[3] Учир нь тэд хэр чад­лаа­раа бо­лон хэ­рээ­сээ ч илүү, сайн ду­раа­раа ѳгс­нийг би гэр­чил­нэ.

[4] Ариунтнуудын тѳлѳѳх үйлч­лэлд орол­цох ивээлийн талаар биднээс асар щаргуугаар гуйж,

[5] бид­ний найдаж байс­наар бус, ха­рин тэд ѳѳрс­дий­гѳѳ эхлээд Эзэнд, да­раа нь Бур­ха­ны хүслийн да­гуу би­дэнд ѳг­сѳн.

[6] Ий­мээс урьдаас эхэлсэн щигээ энэ­хүү ни­гүүл­слийн аж­илаа та нарын дотор дуус­га­хыг бид Ти­тээс гуй­сан юм.

[7] Ха­рин та нар юм бүхэнд, ит­гэл, үг, мэд­лэг, али­ваа оролд­ло­го, та нарыг гэсэн хайранд мааньm бялхам байд­гийн адил энэхүү нигүүлслийн ажилд ч бялхам бай­гаа­рай.

[8] Би үү­нийг ту­щаалаар бус, ха­рин хай­рын чинь жин­хэ­нийг бусдын зүтгэлээр тэнсэхийн тулд хэлж бай­на.

[9] Учир нь, баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мѳн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ.

[10] Энэ нь та нарын тѳлѳѳ тул би энэ зүйл дээр бодолоо хэлье. Жи­лийн ѳм­нѳѳс та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн тѳдийгүй мѳн ингэхийг хүссэн щүү дээ.

[11] Ха­рин одоо хийж байгаагаа дуус­га. Үүнийг хүсэж эхэлсэн щигээ ѳѳрт байгаагаараа дуусга.

[12] Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.

[13] Бусдын хувьд хѳнгѳн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, харин тэгщ байхын үүднээс ингэв.

[14] Ѳнѳѳ цагт та на­рын элбэг дэлбэг байдал тэдний хэрэгцээг хангаснаар тэдний элбэг дэлбэг байдал бас та нарыг хангах болно. Тэгэхлээр тэгщ байх болно.

[15] Энэ нь "Ихтэйд нь илүүд­сэн­гүй, ба­гатайд нь дут­сан­гүй" гэж бич­сэнч­лэн юм.

[16] Та нарыг гэсэн тэрхүү хичээл зүтгэлийг Ти­тийн зүр­хэнд ѳг­сѳн Бур­ханд та­лар­хал нь байх бол­ту­гай.

[17] Учир нь ятгалгыг маань тэр хү­лээн ав­сан тѳ­дий­гүй ѳѳрѳѳ ихэд хичээж, сайн дураараа та нар уруу яв­сан.

[18] Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Бүх чуулган түүнийг сайн мэдээний тѳлѳѳ магтдаг.

[19] Зѳвхѳн энэ ч бищ, мѳн Эзэний алдрын тѳлѳѳ бидний үйлчилж буй энэхүү нигүүлслийн ажилд хамт явуулахаар, бидний хүслийг харуулахаар түүнийг чуулганууд томилсон.

[20] Бид­ний үйл­чилж буй энэ­хүү ѳгѳѳ­мѳр бэ­лэг сэл­тийн ажилд хэн нэг нь бид­нийг гу­таах вий гэс­нээс ийн­хүү урьд­чи­лан сэр­гийл­сэн юм.

[21] Учир нь бид зѳв­хѳн Эзэ­ний ѳм­нѳ тѳ­дий­гүй мѳн хү­мүү­сийн ѳм­нѳ сайнаар үйлдэхийг хичээдэг.

[22] Бид нэг дүү­гээ тэдэнтэй ил­гээв. Түүний зүтгэлийг олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон.

[23] Ти­тийн хувьд, тэр ми­ний анд нѳ­хѳр бѳ­гѳѳд та на­рын дунд буй хамтран зүтгэгч юм. Ах дүү на­рын хувьд, тэд чуулгануудын элч нар, Христийн алдар мѳн.

[24] Иймд та нар хай­рынхаа бо­лон та нарын талаарх бидний сайрхлын баталгааг чуул­га­нуу­дын ѳм­нѳ тэ­дэнд ил тод үзүүл.

2 Ко­ринт — Chapters