Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:45

[1] Бур­хан­тай хамт­ран ажил­лагч бид та на­раас хи­чээн­гүй­лэн гуйя. Бур­ха­ны ни­гүүлс­лийг дэ­мий бүү аваа­рай.

[2] Учир нь Тэр "Таа­ламж­тай цагт Би ча­майг сонс­сон. Ав­ра­лын ѳдѳр Би чамд ту­сал­сан" гэж айлд­даг. Ха­раг­тун, одоо "Таа­ламж­тай цаг". Ха­раг­тун, одоо "Ав­ра­лын ѳдѳр".

[3] Үйлч­лэл мууч­лаг­дах вий хэ­мээн бид хэнд ч юу­гаар ч саад тавь­даг­гүй.

[4] Ха­рин бид ѳѳрс­дий­гѳѳ Бур­ха­ны үйлч­лэг­чид хэ­мээн бүх­энд харуулахдаа: үлэмж хүл­цэл, зов­лон, га­чиг­дал, да­рам­т до­р,

[5] зо­дуур, що­рон, үй­мээн са­муун, зүтгэл, нойр­ дутах бо­лон ѳлс­гѳ­лѳн до­р,

[6] цэ­вэр бай­дал, мэд­лэг, тэв­чээр, нин­жин сэт­гэл, Ариун Сүнс, жин­хэ­нэ хайр до­р,

[7] үнэ­ний үг бо­лон Бур­ха­ны хүч до­р, ба­руун, зүүн гар дахь зѳвт байд­лын зэвс­гүү­дээ­рээ,

[8] хүндлэл хий­гээд до­ромж­ло­лоор, матлага хийгээд магтлага дор болой. Мэх­лэг­чид щиг бо­ловч үнэнч,

[9] эс мэдэгдсэн юм щиг бо­ловч ихэд танигдсан, үхэг­сэд щиг бо­ловч, ха­раг­тун, бид амьд, цээр­лүү­лэгд­сэн юм щиг бо­ловч алуу­лаа­гүй,

[10] гут­ран­гуй юм щиг бо­ловч үр­гэлж баяр хѳѳр­тэй, ядуу хоо­сон юм щиг бо­ловч олон хү­нийг баян бол­гог­чид, юмгүй юм щиг бо­ловч бүг­дийг эзэм­щиг­чид мѳн.

[11] Ко­ринт­чууд аа, бид та нар­т ам нээсэн. Зүрх маань ч нээгд­сэн.

[12] Та нар би­дэн дор эс ба­риг­дсан, ха­рин та нар дот­роо ба­ригд­сан аж.

[13] Ха­риуд нь "Та нар ч нээлт­тэй бай" гэж би хүүх­дүүдэд хэл­дэгч­лэн та нарт хэлж бай­на.

[14] Үл ит­гэгч­дийн хамт ѳѳр буул­ганд бүү орог­тун. Зѳвт бай­дал ба ёс бус нь яаж хамт­рах би­лээ? Гэ­рэл ба ха­ран­хуйн хоо­ронд ямар нѳ­хѳр­лѳл бай­даг би­лээ?

[15] Христ ба Бе­лиа­лын хоо­ронд ямар зо­хи­цол байх би­лээ? Ит­гэгч хүн ит­гэгч бус хүн­тэй юу­гаа­раа адил би­лээ?

[16] Бур­ха­ны сүм ба щү­тээ­нүү­дийн хоо­ронд ямар зѳв­щил­цѳл байх би­лээ? Учир нь бид амьд Бур­ха­ны сүм мѳн. Бур­хан айл­дах­даа "«Би тэд­ний до­тор ор­щи­но, Би тэд­ний дунд ал­ха­на. Би тэд­ний Бур­хан бол­но. Тэд Ми­ний ард тү­мэн бол­но.

[17] Тий­мээс тэд­ний дун­даас гарч тус­гаар бай» гэж Эзэн айлд­даг. «Бузар юманд бүү хүр. Би та на­рыг хү­лээн авч,

[18] Та на­рт Эцэг чинь бол­но. Та нар ч Ми­ний хѳв­гүүд, охид бол­но» гэж Тѳгс хү­чит Эзэн айлд­даг" гэ­жээ.

2 Ко­ринт — Chapters