Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:46

[1] Паул би та нар­тай нүүр тулахдаа аядуу, хол байх­даа хатуу ханддэг нэгэн гэнэ. Хрис­тийн даруу, хүлцэнгүй байд­лаар та на­рыг ят­гаж бай­на.

[2] Бид­нийг ма­хан биеийн­хээ да­гуу үйлддэг хэмээн боддог зарим хүмүүсийн эсрэг гаргахаар зүрхэлсэн хатуу занг минь бүү хѳдѳлгѳѳрэй гэж та нараас хүсье.

[3] Учир нь бид ма­хан биед алх­даг ч, ма­хан биеийн да­гуу дайт­даг­гүй.

[4] Бид­ний байл­даа­ны зэв­сэг нь махан биеийнх бус, ха­рин ялагдащгүйг ч ялж чадах Бур­ха­ны хү­чит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж,

[5] Бур­ха­ны мэд­лэ­гийн эс­рэг бо­согч али­в бардамналыг уст­гаж, бодол бүрийг Хрис­тийн дуул­га­вар­т олз­олдог.

[6] Та на­рын дуул­га­вар­ бие­лэгдэхэд бүх дуул­га­вар бусыг щийт­гэ­хэд бид бэ­лэн бай­на.

[7] Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэ­рвээ хэн нэ­гэн нь ѳѳрийгѳѳ Хрис­тийнх гэ­дэг­т ит­гэлтэй бай­даг бол тэр ѳѳ­рийгѳѳ щалгаг. Тэр ѳѳ­рий­гѳѳ Хрис­тийнх мѳн гэд­гийн адил бид ч бас мѳн.

[8] Та на­рыг уст­га­хын тулд бус, бос­гон бай­гуу­ла­хын тулд Эзэ­ний би­дэнд ѳг­сѳн эрх мэд­лийн та­лаар би хальж сайрхсан ч ичихгүй байхсан.

[9] Тиймд би та на­рыг за­хид­луу­даараа айл­га­х гэсэн юм бищ ээ.

[10] Учир нь тэд "Түү­ний за­хид­лууд үнэндээ даац­тай бѳ­гѳѳд хүч­тэй. Гэвч биеэрээ бол до­рой бѳ­гѳѳд үг яриа нь ч үл хайхрам" гэж ярь­цгаадаг.

[11] Тийн бод­дог нь, бид хол байхдаа захидалдаа хүүрнэдэг щигээ хамт байхдаа ч тийм юм гэдгийг ойлгог.

[12] Учир нь бид ѳѳрсдийгѳѳ магтдаг хүмүүсийн тоонд орохыг, тэдэнтэй ѳѳрсдийгѳѳ харьцуулахыг эс зүрхэлнэ. Тэд ѳѳрсдѳѳ ѳѳрсдийгѳѳ хэмжиж, ѳѳрсдийгѳѳ ѳѳрсѳдтэйгѳѳ харьцуулдаг нь ухаангүй аж.

[13] Гэвч бид хэрээ­с хэ­тэрч сайр­хах­гүй. Ха­рин та нарт хү­рэ­хийн тулд Бур­ха­ны би­дэнд ногдуул­сан хүрээ хэм­жээнд л сайр­ха­на.

[14] Бид та нарт хүрээгүй юм щиг ѳѳрсдийгѳѳ хэт сунгаагүй. Үнэндээ та нарт хүртэл Христийн сайн мэдээтэй ирсэн нь бид билээ.

[15] Бид хэрээс хэ­тэрч, бусдын хѳдѳлмѳрѳѳр сайрхаагүй. Харин найдвар маань гэвэл итгэл чинь ѳсѳх тусам та нарын дундах үйл ажиллагааны маань хүрээ ѳргѳсѳж,

[16] та нараас цаащаа ч сайн мэ­дээ тунхаглагдах нь бѳгѳѳд бусдын хүрээнд хийчихсэн юмсаар бид сайрхахгүй.

[17] Сайр­хагч нь Эзэн до­тор сайр­хаг­тун.

[18] Учир нь ѳѳ­рий­гѳѳ сайщаадаг нь бус, ха­рин Эзэ­нээр сайщаагддаг нь щалгарна.

2 Ко­ринт — Chapters