Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:01

[1] Сайрхах нь ащиггүй ч, зайлщгүй байна. Учир нь би Эзэ­ний үзэг­дэл бо­лон илч­лэл­түү­дийн ту­хай хэ­лэх гэ­сэн юм.

[2] Би Христ до­тор нэ­гэн хү­нийг мэд­нэ. Тэр ар­ван дѳр­вѳн жи­лийн ѳм­нѳ гу­рав дахь тэн­гэрт аваа­чигд­сан юм. Бие дот­роо юу, эс­вэл биеэсээ ангид уу гэд­гийг нь би мэ­дэх­гүй, Бур­хан мэд­нэ.

[3] Би тийм хү­нийг мэдэх ч, бие дот­роо юу, эс­вэл биеэ­сээ ан­гид уу гэд­гийг нь мэ­дэх­гүй, ха­рин Бур­хан,

[4] ди­ваа­жинд аваа­чигд­са­ныг нь бо­лон хү­ний илэр­хийлщгүй, хэлж боломгүй үг­сийг сонс­со­ныг нь мэд­нэ.

[5] Би тэр хү­нээр сайрхах болно. Ха­рин ѳѳ­рѳѳрѳѳ бол мѳ­хѳсд­лѳѳсѳѳ ѳѳрѳѳр сайр­хах­гүй.

[6] Би сайр­хахыг хүсв­эл мун­хаг болох­гүй. Учир нь би үнэ­нийг яри­на. Гэвч хэн нэ­гэн нь надаас хар­даг бу­юу сонс­до­гоо­соо илүү­гээр намайг хэт­рүүлж үнэ­лэх вий гэ­сэн­дээ би үү­нээс түд­гэлз­дэг юм.

[7] Мѳ­нѳѳх агуу гай­хам­щигт илч­лэл­түү­дээс болж ма­хан биед минь ѳр­гѳс ѳгѳгд­ѳж, на­майг ѳѳ­рий­гѳѳ хэт дѳ­вийл­гѳх­ѳѳс сэргийлж Са­та­ны элч намайг дэлссэн аж.

[8] Үү­нийг на­даас ангижруулж ѳгѳѳч гэж энэ та­лаар би Эзэ­нээс гур­ван­таа хү­сэмж­лэн гуй­сан юм.

[9] Тэр на­дад "Ми­ний ни­гүүл­сэл чамд хан­галт­тай. Учир нь мѳхѳсдѳлд [Ми­ний] хүч бү­рэн тѳгс бол­дог" гэж айлд­сан. Иймд Хрис­тийн хүч надад ор­щих тул би ихэд баяртайгаар мѳ­хѳсд­лѳѳрѳѳ илүү сайр­ха­на.

[10] Иймд Хрис­тийн тѳ­лѳѳ мѳ­хѳсдѳл, до­ромж­лол, га­чиг­дал, хавч­ла­га, хүнд бай­далдаа би баяр­тай бай­на. Учир нь би хэ­зээ мѳ­хѳс бай­на, тэр үед хүч­тэй бай­даг.

[11] Би мун­хаг бол­жээ. Та нар ѳѳрс­дѳѳ на­майг ийм байдалд хүргэсэн щүү дээ. Үнэндээ та нар намайг маг­тах ёс­той бай­сан. Учир нь би хэн ч бищ бо­ловч тэдгээр "онцгой" элч на­раас дутах зүйл надад үгүй.

[12] Эл­чийн щинж тэмд­гүүд нь бүхий л тэвчээр, тэм­дэг, гай­хам­щиг хий­гээд хү­ч дор та на­рын дунд илэрсэн юм.

[13] Юу­гаа­раа та нар бу­сад чуул­га­нуу­даас ду­туу юм бэ, би та нарт тѳвѳг удаагүйгээр үү? Энэ бу­рууг минь ууч­лаа­рай.

[14] Одоо би та нар уруу гурав дахь удаагаа очи­ход бэ­лэн бол­оод байна. Би та нарынхыг бус харин та нарыг хайдаг тул та нарт тѳвѳг бо­лох­гүй. Учир нь хүүх­дүүд нь эцэг эхдээ бус, ха­рин эцэг эх нь хүүх­дүүддээ баялгийг ху­раах ёс­той.

[15] Би та на­рын сүнс­ний тѳ­лѳѳ ихэд баяр­тай­гаар зарж үрэх бѳ­гѳѳд ѳѳ­рий­гѳѳ ч гэ­сэн үрэх бол­но. Хэ­рэв би та на­рыг илүү хайр­ла­вал ѳѳ­рѳѳ ба­га хайр­лаг­дах уу?

[16] Тийм бо­лог. Би та нарыг да­рамтлаагүй. Гэ­сэн хэ­дий ч на­майг заль­тай учраас ѳѳрс­дийг чинь мэ­хэлж ав­сан хэ­мээ­дэг.

[17] Би та нар уруу илгээснүүдийнхээ нэгээр дамжуулан та нарыг завщсан гэж үү?

[18] Би Ти­тийг гуйж, түү­ний хамт нэгэн дүүг ил­гээ­сэн. Тит та на­рыг завщ­сан уу? Бид нэг сүн­сээр үйлдээгүй, нэг мѳ­рѳѳр яваагүй гэж үү?

[19] Бид ѳѳрс­дий­гѳѳ та на­рын ѳм­нѳ хам­гаалж бай­на хэ­мээн та нар хэ­дий­н бо­дож бай­на уу? Бид Бур­ха­ны ѳм­нѳ Христ до­тор ярьж бай­гаа бѳгѳѳд хайртууд аа, энэ бүгд та на­рыг босгон бай­гуу­ла­хын тулд юм.

[20] Би та нар дээр очиход та на­р хүссэнээр­ минь бус, би та нарын хүссэнээр чинь бус байх вий гэхээс айж бай­на. Эвд­рэл­цэл, атаар­хал, уур хи­лэн, мар­гаан, гүт­гэ­лэг, цуур­хал, их зан, үй­мээн са­муун бүү бай­гаа­сай.

[21] Мѳн да­хин очи­ход минь миний Бурхан намайг та нарын ѳмнѳ гутаах вий, урьд нь нүгэл үйлдэн, ариун бус байдал, са­дар са­муун, та­чаан­гуй бай­дал­даа үл гэмщ­сэн олноос болж би га­щуу­дах вий гэхээс айж бай­на.

2 Ко­ринт — Chapters