Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:07

[1] Хайртууд минь, эд­гээр ам­лал­тууд бай­гаа тул бид ѳѳрс­дий­гѳѳ ма­хан биеийн ба сүнс­ний бүх л бохироос цэ­вэр­лэе. Ин­гэх­дээ Бур­ха­наас эмээж, ариун байд­лыг тѳгс бол­гоё.

[2] Би­дэнд зо­риулж зүрхэндээ ѳрѳѳ гар­га. Бид хэ­нд ч зүй бус хандаагүй, хэ­нийг ч завх­руу­лаа­гүй, хэ­нийг ч мэх­лээ­гүй.

[3] Та на­рыг зэм­лэх гэж би хэ­лээ­гүй. Учир нь хамт­даа үхэж, хамт­даа амьдрахын тулд та нар зүр­хэнд маань бай­даг гэж би урьд нь хэл­сэн.

[4] Та на­рын ѳм­нѳ би асар их зо­риг гар­гаж бай­на. Та на­рын та­лаарх сайр­хал минь үлэмж их би­лээ. Би тайвщ­ра­лаар дүүр­сэн юм. Ѳѳрс­дийн бүх зов­лонд би баяр хѳѳ­рѳѳр бял­хаж бай­на.

[5] Бид Ма­ке­до­нид оч­сон ч ма­хан бие маань амар­сан­гүй. Харин бид тал бүрээр щаналан зовж, гад­наа тэм­цэл­тэй, дот­роо ай­дас­тай байв.

[6] Гэвч Ти­тийн ирснээр дордыг тайвщ­руу­лагч Бур­хан бид­нийг тайвщ­руу­лав.

[7] Зѳв­хѳн түү­ний ирснээр ч бус, мѳн та на­раас болж тайвщирсан тайвщирлаар нь юм. Миний тѳлѳѳх та нарын мѳрѳѳдѳл, уй гащуу, тэмүүллийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм.

[8] Би та на­рыг за­хид­лаа­раа га­щуу­дуул­сан аваас үүн­дээ эс ха­рам­сана. Би харамссан бол тэрхүү захидал та нарыг түр зуурхан л гащуудуулсан гэж би үзэж байна.

[9] Та на­рыг га­щуу­дуулсандаа бус, ха­рин гэмщтэлээ га­щуу­дсанд чинь би одоо баярлаж байна. Учир нь биднээс болж ямар ч хохирол амсахгүйн тулд та нар Бурханы дагуу гащуудсан юм.

[10] Бур­ха­ны да­гуух га­щуу­дал нь ав­ралд хүр­гэ­дэг гэмщлийг бий болгодог. Ха­рин ер­тѳн­цийн га­щуу­дал үх­лийг бий болгодог.

[11] Бурханы дагуух ийм га­щуу­дал нь та на­рт юу хийснийг, ѳѳрсдийгѳѳ ариусгах ямар их тэмүүллийг, гэмийг зэвүүцэх ямар их зэвүүцлийг, ямар их түгщүүрийг, ямар их хүслэнг, ямар их оролдлогыг, ямар их щийтгэлийг бий болгосныг харагтун. Та нар энэ зүйлд цэ­вэр гэд­гээ алив бүх­нээр харуул­лаа.

[12] Гэхдээ би гом­доог­чийн тѳ­лѳѳ бус, гом­дог­чийн ч тѳ­лѳѳ бус, ха­рин бидний тѳлѳѳх зүтгэлийг чинь Бурханы ѳмнѳ ѳѳрсдѳд чинь мэдүүлэхийн тулд та нарт бичсэн.

[13] Тиймээс бид тайв­щир­сан. Тайвщ­ра­лын маань зэ­рэг­цээ Ти­тийн баяр хѳѳ­рт бид бүр ч их баяр­ла­сан. Учир нь та бүг­дээс болж түүний сүнс сэргэсэн байв.

[14] Би та нарыг түүнд ямар нэ­гэн байд­лаар магт­сандаа ичээ­гүй. Ха­рин бид та нарт бүх­нийг үнэ­нээр хэл­сэн щиг түүнч­лэн сайр­хал маань Ти­тийн ѳм­нѳ үнэн бо­лов.

[15] Та нар хэрхэн айдас ба чичрэлээр түү­нийг хү­лээн авч, бүгд дуулгавартай байсныг чинь тэр са­нах­даа зүрх нь улам бүр та нарт ханд­даг.

[16] Би та нарт бүрэн найд­даг­таа баяр­ла­даг.

2 Ко­ринт — Chapters