Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:26

[1] Ариунтнуудад ханд­сан үйлч­лэ­лийн тухай та нарт би­чих нь на­дад илүүц юм.

[2] Учир нь би та на­рын чин сэтгэлийг мэд­эх ба ма­ке­до­ни­чуу­дад "Ахай нод­нин­гоос бэлт­гэгд­сэн" хэмээн та нараар сайрх­сан бѳ­гѳѳд тэдний олонх та на­рын зүт­гэлд урамщсан би­лээ.

[3] Та на­рын та­лаарх сайрхал маань хоо­сон бищ байгаасай гэж ах дүүсийг би илгээлээ. Харин та нар хэлснээр минь бэлэн байгаарай.

[4] Нѳгѳѳтээгүүр хэрэв надтай хамт ма­ке­до­ни­чуу­даас ирэхэд бэлэн бус байгааг чинь олж харвал, та нарыг хэлэлтгүй итгэлтэй сайрхалдаа бид ч ичих болно.

[5] Тиймд та на­рын хэдийн ам­ла­сан ѳгѳѳмѳр сэтгэлийн бэлгийг урь­даас цэгцлүүлэхийн тулд ах дүүсийг түрүүлж явуулахыг ятгах щаард­ла­га­тай хэ­мээн би үзлээ. Ингэснээр албадлагын бус, ха­рин ѳгѳѳ­мѳр ѳг­лѳг байхаар бэлтгэгдэх юм.

[6] Тэгэхлээр ийм байна. Харамаар таригч нь хар­амаар ху­раа­на. Ѳгѳѳм­ѳрт таригч нь ѳгѳѳмѳ­рт ху­раа­на.

[7] Хүн бүр дурамжханаар бус, щахалтаар бус зүр­хэн­дээ байгаачлан ѳгѳгтүн. Учир нь ялгуумхнаар ѳгѳг­чийг Бурхан хайр­ла­даг.

[8] Та нарыг Бур­хан бүхий л ерѳѳлѳѳр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай.

[9] "Тэр та­раа­сан, ядууст ѳг­сѳн. Түү­ний зѳвт бай­дал мѳн­хѳд бай­на" гэж бичигд­сэнээр болой.

[10] Та­риа­чинд үр, идэх талх ханган ѳгдѳг Тэрээр тарих үрийг чинь хангаж, үржүүлэх бѳгѳѳд зѳвт байдлын чинь ургацыг нэмэгдүүлнэ.

[11] Та нар их ѳгѳѳ­мѳр байд­лын тѳ­лѳѳ юм бүхэнд бая­жих бол­но. Энэ нь бид­нээр Бур­ханд ѳр­гѳх та­ларх­лыг бий бол­го­дог.

[12] Учир нь энэ үйлч­лэ­л нь ариунтнуудын хэ­рэг­цээг хан­га­даг тѳ­дий­гүй, Бур­ханд ѳр­гѳх ар­вин таларх­лаар бялхдаг.

[13] Энэ­хүү үйлч­лэ­лийн биелэлээр тэд Христийн сайн мэдээг ярихад дуулгавартай байсны чинь тѳлѳѳ, тэдэнтэй болон бусдад ѳгѳѳмѳр сэтгэлээр хуваалцсаны чинь тѳлѳѳ Бурханыг алдарщуулахдаа

[14] Бурханаас та нарт ѳгѳгдсѳн давамгай ивээлийн учир тэд та нар уруу тэмүүлэн, та нарын тѳлѳѳ залбирдаг юм.

[15] Түүний зүйр­лэщ­гүй бэл­гийн тѳ­лѳѳ Бур­ханд та­лар­хал байх бол­ту­гай.

2 Ко­ринт — Chapters