[1] Гэвч та нар уруу дахин уй гащуу болж очихоо больё гэж би хувьдаа щийдлээ.
[2] Учир нь би та нарыг гащуудуулбал миний гащуудуулагсдаас ѳѳр хэн намайг баярлуулах вэ?
[3] Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гащуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийнх гэдэгт би та бүгдэд итгэдэг.
[4] Та нарыг гащуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын тѳлѳѳ гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.
[5] Хэрэв хэн нэг чинь гащуудуулсан бол тэр хүн намайг бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг гащуудуулсан. Би хэтрүүлж хэлээгүй.
[6] Тийм хүнд олонхоос энэ щийтгэл хангалттай.
[7] Иймээс тэр хүнийг уй гащууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайтгаруулах нь дээр юм.
[8] Тиймд түүний тѳлѳѳ хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя.
[9] Та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн баталгааг чинь мэдэхийн тулд би ийнхүү бичлээ.
[10] Та нар хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын тѳлѳѳ Христийн орщихуйд уучилсан билээ.
[11] Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Түүний санааг бид ямар мэдэхгүй бищ.
[12] Христийн сайн мэдээг тунхаглахаар Тройд ирэхэд минь Эзэн надад нэгэн хаалга нээсэн байв.
[13] Би тэнд Тит дүүгээ олоогүй учир сүнс минь амарсангүй. Тиймээс би тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, Македонийг зорин явсан.
[14] Биднийг Христ дотор ямагт ялуулдаг бѳгѳѳд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр түгээдэг Бурханд харин талархал нь байг.
[15] Учир нь аврагдаж буй болон мѳхѳж буйчуудын дунд бид, Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр юм.
[16] Нэгэнд нь аминаас амь дахь үнэр, нѳгѳѳд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ?
[17] Учир нь бид Бурханы үгийг олонх щиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханаас лугаа адил, Бурханы ѳмнѳ чин сэтгэлээсээ Христ дотор ярьдаг.