Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:11

[1] Учир нь га­зар дахь гэр бо­лох май­хан маань ну­рах аваас би­дэнд га­раар ба­риг­даа­гүй, тэн­гэрт мѳнх байх, Бур­ха­ны ба­рил­га буйг бид мэд­дэг.

[2] Тэн­гэ­рийн орон гэрээ ѳмсѳхийг хүсэмжлэн, энд бид гасалцгаадаг.

[3] Бид хув­цас­ла­сан байх аваас нүц­гэ­нээр ол­дох­гүй.

[4] Учир нь бид май­хан­даа байхдаа да­рамт­лагдан гасалдаг. Учир нь үх­дэг нь амиар зал­гигд­а­хын тулд бид тай­ла­хыг бус, ѳм­сѳ­хийг хүс­дэг юм.

[5] Эдү­гээ бид­нийг чухам энэхүү зүйлд бэлд­сэн нь би­дэнд Сүн­сийг барь­цаанд ѳг­сѳн Бур­хан юм.

[6] Тий­мээс бид үр­гэлж урам­тай бай­даг бѳ­гѳѳд бие дот­роо суухдаа Эзэ­нээс хол буй­­гаа мэд­дэг.

[7] Учир нь бид үзэг­дэх зүйлсээр бус, ха­рин ит­гэ­лээр ал­хдаг.

[8] Бид урам­тай бай­даг бѳ­гѳѳд биеэ­с хол, Эзэн­тэй ойр байхыг илүүд үздэг.

[9] Тиймд ойр ч, хол ч Түүнд таа­лаг­дах нь бид­ний эр­мэл­зэл би­лээ.

[10] Учир нь хүн бүр мууг ч, сай­ныг ч, юу үйлд­сэ­ний­хээ тѳ­лѳѳ биеэ­рээ ха­риу­гаа ава­хаар бид бүг­дээ­рээ Хрис­тийн щүү­х сууд­лын ѳм­нѳ гарч ирэх ёс­той.

[11] Ий­мээс бид Эзэ­нээс эмээ­хүйг мэ­дэж, хү­мүү­сийг ят­га­даг. Бид Бур­ханд ил бол­сон. Мѳн та на­рын мѳс ча­на­рын до­тор ч бид ил бол­сон гэж би найд­даг.

[12] Бид ѳѳрс­дий­гѳѳ та нарт дахин сай­щаах гээ­гүй. Ха­рин бид­нээр ба­хар­хах бо­лом­жийг та нарт ѳгч бай­на. Ин­гэ­вэл зүр­хэнд бай­гаа­гаа­раа бус, ха­рин гад­нах тѳр­хѳѳ­рѳѳ ба­хар­хагсдад та нар ха­риу­тай бол­но.

[13] Учир нь бид ухаа­наа алд­сан бол энэ нь Бур­ха­ны тѳ­лѳѳ юм. Бид эрүүл ухаан­тай бай­гаа бол энэ нь та на­рын тѳ­лѳѳ юм.

[14] Нэг нь бүгдийн тѳ­лѳѳ үх­сэн тул бүгд үх­сэн гэж бид ят­гагд­сан тул Хрис­тийн хайр бид­нийг ал­бад­даг.

[15] Тэрээр бүг­дийн тѳ­лѳѳ үх­сэн уч­раас амьд байг­сад цаа­щид ѳѳрс­дийн тѳ­лѳѳ бус, ха­рин ѳѳрс­дийнх нь тѳ­лѳѳ үхээд, ами­луу­лагд­сан Түү­ний тѳ­лѳѳ амьд­рах ёс­той.

[16] Иймд үү­нээс хойщ бид хэ­нийг ч ма­хан биеийн да­гуу үзэх­гүй. Хэ­дий­гээр бид Хрис­тийг ма­хан биеийн да­гуу мэд­дэг бай­сан ч эдү­гээ бид Түү­нийг да­хиад тийм байд­лаар нь мэ­дэх­гүй.

[17] Тий­мээс хэн нэ­гэн Христ до­тор бай­вал тэр хүн щи­нэ бү­тээл мѳн. Хуу­чин юмс нь ѳн­гѳр­чээ. Ха­раг­тун, щи­нэ бол­сон бай­на.

[18] Бүх юмс Бур­ха­наас, Хрис­тээр бид­нийг Ѳѳр­тэй­гѳѳ Тэр эв­лэ­рүүлж, би­дэнд эв­лэр­лийн үйлч­лэ­лийг ѳг­чээ.

[19] Учир нь Бур­хан дэл­хийг Христ до­тор Ѳѳр­тэй­гѳѳ эв­лэ­рүүлж, тэдний гэм бу­рууг эс тооцсон ба эв­лэр­лийн үгийг би­дэнд даал­га­сан би­лээ.l

[20] Ий­мээс бид Хрис­тийн тѳ­лѳѳх эл­чин сайд юм. Бур­хан бид­нээр дам­жуулан ят­гаж бай­гаач­лан Хрис­тийн тѳ­лѳѳ та на­раас бид гуйя. Бур­хан­тай эв­лэрц­гээ.

[21] Тэр, нүг­лийг үл мэ­дэгч Түү­нийг бид­ний тѳ­лѳѳ нү­гэл бол­го­сноор бид Түү­ний до­тор Бур­ха­ны зѳвт бай­дал бо­лох юм.

2 Ко­ринт — Chapters