[1] Хүмүүсээс бус, хүнээр ч бус, харин Есүс Христээр мѳн Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би
[2] болон надтай хамт буй ах дүүс бүгдээр Галатын чуулгануудад:
[3] Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай.
[4] Бидний Бурхан ба Эцэгийн хүслээр одоогийн муу ёрын энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ Ѳѳрийгѳѳ ѳгсѳн юм.
[5] Алдар нь үеийн үед Бурханд байх болтугай. Амен.
[6] [Христийн]n нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс ѳѳр сайн мэдээ уруу түргэн эргэсэнд би гайхаж байна.
[7] Ѳѳр сайн мэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг харин үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна.
[8] Бид эсвэл тэнгэр элч ч тэнгэрээс бидний [та нарт] тунхагласнаас ѳѳр сайн мэдээг тунхаглавал тэрээр хараагдаг.
[9] Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь ѳѳр сайн мэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг.
[10] Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц бищ байх байсан.
[11] Ах дүү нар аа, миний тунхагласан сайн мэдээ нь хүнийх бищ гэдгийг би та нарт мэдэгдэж байна.
[12] Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлтээр хүлээж авсан билээ.
[13] Учир нь иудеизмo доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.
[14] Би ѳвѳг дээдсийнхээ ёс занщилд дэндүү сүжигтэй байж, нутаг нэгт нас чацуутан олныхоо дунд иудеизмд илүүтэй товойж байсан юм.
[15] Харин эхийнхээ хэвлийд байхаас минь сонгон тусгаарлаж, нигүүлслээрээ дуудсан Тэрээр намайг таалж,
[16] Хүүгээ миний дотор илчилснээр Түүнийг би харь үндэстнүүдийн дунд тунхаглах юм. Тэр даруй би мах цустай хэнтэй ч зѳвлѳсѳнгүй,
[17] Иерусалим уруу, надаас ѳмнѳ элч байсан тэр хүмүүс уруу ч явсангүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирэв.
[18] Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим ѳѳд явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа.
[19] Гэвч Эзэний дүү Иаковаасp ѳѳр бусад элч нарыг би хараагүй.
[20] (Бичиж буй зүйлийн тухайд, үзэгтүн, Бурханы ѳмнѳ би худал эс хэлэв.)
[21] Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явсан.
[22] Христ дорх Иудейн чуулгануудад би зүсээрээ харин танигдаагүй л байлаа.
[23] Тэд “Биднийг хавчиж байсан нэгэн, тэр үед устгах гэсэн итгэлээ эдүгээ ѳѳрѳѳ тунхаглаж байна” гэдгийг л зѳвхѳн сонссоор байсан.
[24] Тэд надаас болоод Бурханыг алдарщуулж байсан юм.