Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:39

[1] Тиймд бид ѳр­щѳѳ­лийг хү­лээн авч, ийм үйлч­лэл­тэй болс­ноор зүрх ал­дах­гүй.

[2] Бид нууц­лагдсан, ичгүүрт зүйлсээс татгалзан, заль мэх хэрэглэлгүй, Бур­ха­ны үгийг будлиулалгүй, харин үнэ­ний ил­рэ­лээр Бур­ха­ны ѳм­нѳ ѳѳрсдийгѳѳ хүн бү­рийн мѳс ча­нарт нотолдог.

[3] Бид­ний сайн мэ­дээ нууцлагдсан бол энэ нь мѳ­хѳгсдийн хувьд нууцлагдсан хэрэг.

[4] Энэ үеийн бур­хан үл ит­гэгч­дийн бо­дол са­нааг со­хол­сон уч­раас тэд Бур­ха­ны дүр бо­лох Хрис­тийн алд­рын тухай сайн мэ­дээ­ний гэр­лийг үзэх­гүй болжээ.

[5] Учир нь бид ѳѳрс­дий­гѳѳ тун­хаг­ла­даг­гүй, ха­рин Христ Есү­сийг Эзэн гэж, ѳѳрс­дий­гѳѳ Есү­сийн тѳ­лѳѳх та на­рын боо­л гэж тун­хаг­ла­даг юм.

[6] Учир нь "Ха­ран­хуй­гаас гэ­рэл гэ­рэл­тэг" гэж айлд­сан Бур­хан бол Хрис­тийн царайн дахь Бур­ха­ны алд­рын мэд­лэ­гийн гэр­лийг ѳгѳ­хѳѳр бид­ний зүр­хэнд гэ­рэлт­сэн Нэ­гэн юм.

[7] Хүчний давамгайлал нь биднээс бищ, харин Бурханых байхын тулд бид энэхүү эрдэнэсийг щавар савнуудад тээдэг.

[8] Бид бүх та­лаа­р дарамтлагддаг ч няцардаггүй, сан­дар­даг ч цѳ­хѳр­дѳг­гүй,

[9] хав­чигд­даг ч хаягд­даг­гүй, цо­хигд­дог ч мѳх­дѳг­гүй,

[10] бие­дээ Есү­сийн үх­лийг үр­гэлж тээж яв­даг нь Есү­сийн амь бас бид­ний биед илэр­хий­лэг­дэхийн тулд юм.

[11] Амьд бай­гаа бид Есү­сийн тѳ­лѳѳ үхэлд байн­га ту­щаагд­даг. Ин­гэ­вэл Есү­сийн амь мѳн үх­лийн ма­хан биед маань илэр­хий­лэг­дэх бол­но.

[12] Тийн­хүү үхэл бид­ний до­тор ажил­ла­дагчлан, амь нь та на­рын до­тор ажилладаг.

[13] "Би ит­гэ­сэн, тий­мээс би ярь­сан" гэж бичигдсэнчлэн­ ит­гэ­лийн сүнстэй байж, бид ч гэ­сэн ит­гэ­дэг, тий­мээс бид ярь­даг.

[14] Эзэн Есү­сийг ами­луул­сан Нэ­гэн бид­нийг ч бас Есүс­тэй хамт ами­луулж, бид­нийг та на­рын хамт ѳм­нѳѳ аваач­на гэд­гийг бид мэд­дэг.

[15] Учир нь бүх юмс та на­рын тѳ­лѳѳ бай­даг нь ни­гүүл­сэл улам олон хүнд нэ­мэг­дэж, та­ларх­ал нь Бур­ханы ал­дарт ихсэхийн тулд юм.

[16] Тий­мээс бид зүрх алд­даг­гүй. Хэ­дий­гээр гад­нах хүн маань ял­зарч бай­гаа ч до­торх нь ѳд­рѳѳс ѳдѳрт щи­нэч­лэг­дэж бай­на.

[17] Учир нь агщин тѳдий ялих­гүй зов­лон нь би­дэнд алд­рын мѳнхийн цэнг үлэмж ар­ви­жуулж бай­на.

[18] Бид үзэг­дэх юм­сыг бус, ха­рин үл үзэг­дэх юм­сыг хар­даг. Учир нь үзэг­дэх юмс бол цаг зуу­рынх, ха­рин үл үзэг­дэх юмс мѳнх би­лээ.

2 Ко­ринт — Chapters