Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:49

[1] Ѳчүүхэн мунхаглалыг минь та нар тэвчээрэй. Намайг та нар тэвчдэг щүү дээ.

[2] Бур­ханы хар­дал­таар би та на­рыг хар­даж бай­на. Учир нь би та на­рыг Хрис­тийн ѳм­нѳ ариун онгон охин мэт аваа­чи­х гэж ганц нѳ­хѳр­тэй сүй та­виул­сан.

[3] Мо­гой залиараа Еваг мэ­хэл­сэн щи­гээ Христ дор [цэвэр,] эгэл байдлаас чинь та нарын санаа бодлыг тѳѳ­рүүл­чих вий гэ­хээс би харин айж бай­на.

[4] Учир нь хэ­рэв хэн нэг нь очоод, бид­ний тун­хаг­ласнаас ѳѳр Есү­сийг тун­хаг­ласан эсвэл та нар хүлээн аваагүй ѳѳр сүнсийг, хүлээн зѳвщѳѳрѳѳгүй ѳѳр сайн мэдээг хүлээн зѳвщѳѳрсѳн бол та нар үүнийг хангалттай тэвчдэг.

[5] Харин тэдгээр "онцгой" элч нараас дутах зүйл надад үгүй гэж би бодож байна.

[6] Хэ­дий­гээр би үг яриа­нд дадаа­гүй ч, мэд­лэ­гээ­рээ тийм би­щ ээ. Үү­нийг бид бүх юм­саар, тал бү­рээр та нарт илчилсэн.

[7] Та на­рыг ѳр­гѳмж­лѳ­хийн тулд ѳѳ­рий­гѳѳ дорд бол­гож, Бур­ха­ны сайн мэ­дээг та нарт үнэ­гүй тун­хаг­лас­наа­раа би нү­гэл үйлд­сэн хэ­рэг үү?

[8] Та нарт үйлч­лэ­хийн тулд би бу­сад чуул­га­нуу­дыг цѳлмѳж, хѳлс авч бай­сан.

[9] Би та нар дээр байхдаа юмаар ду­таж байсан ч хэнд ч тѳ­вѳг удаа­гүй. Ма­ке­до­ниос ир­сэн ах дүүс хэ­рэг­цээг минь хан­га­ж байсан. Алив зүй­лээр та нарт да­рамт бо­лох­гүйн тулд би ѳѳ­рий­гѳѳ хи­чээж бай­сан бѳ­гѳѳд хи­чээх ч бол­но.

[10] Хрис­тийн үнэн до­тор минь бай­хад Ахайн нут­гуу­дад ч сайрхал минь намжихгүй.

[11] Яа­гаад? Би та на­рыг хайр­ла­даг­гүй уч­раас уу? Бур­хан мэднэ.

[12] Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь сайрхаж, түүгээрээ бидэнтэй адил харагдах гэсэн боломжийг хайгч тэдгээр хүмүүст тэр боломжийг нь олгохгүйн тулд.

[13] Учир нь тэд хуу­рамч элч нар, зальтай ажилчид, Хрис­тийн элч нар болж хувирагчид юм.

[14] Гайхах юм алга. Са­тан хүртэл ѳѳрийгѳѳ гэр­лийн тэн­гэр элч болгон хувиргадаг.

[15] Тий­мээс хэ­рэв түү­ний зарц нар бас ѳѳрс­дий­гѳѳ зѳвт байд­лын зарц нар бол­гон ху­вир­гах аваас энэ нь гайх­маар юм бищ аж. Тэд­ний тѳгс­гѳл үйл­сийнх нь да­гуу байх бол­но.

[16] Би да­хин хэлье. Хэн ч на­майг мун­хаг гэж бүү бод. Хэ­рэв тэгж бод­лоо гэ­хэд на­майг мун­хаг мэ­тээр хү­лээн ав. Учир нь би жаа­хан сайрх­маар бай­на.

[17] Ми­ний ярьж байгаа нь Эзэ­ний эрх мэдлээр бус, ха­рин сайр­хлын мунхаглалаар юм.

[18] Олноороо ма­хан биеийн да­гуу сайрх­даг тул би ч бас сайр­ха­на.

[19] Учир нь та нар ухаан­тай ат­лаа мун­хгуудыг дуртайяа тэвчдэг.

[20] Учир нь хэн нэ­гэн хүн та на­рыг боол­чилж, цѳл­мѳж, зав­щиж, ѳѳ­рий­гѳѳ ѳр­гѳм­жилж, нүү­рэн дун­дуур чинь дэл­сээд ав­сан ч та нар тэвчдэг.

[21] Энэ тал дээр бид мѳ­хѳс бай­сан гэд­гээ би ичин байж хэлж байна. Харин хэн ч зо­риг­ло­дог юманд, би мун­хаг­лан хэлье, би ч зо­риг­ло­но.

[22] Тэд ев­рей­чүүд үү? Би ч бас. Тэд из­раиль­чууд уу? Би ч бас. Тэд Аб­ра­ха­мын үр удам уу? Би ч бас.

[23] Тэд Хрис­тийн зарц нар уу? (Би ухаан­гүй мэт ярьж бай­на.) Би бүр ч илүү. Хѳ­дѳл­мѳ­рѳѳ­рѳѳ ч илүү, хо­ригд­со­ноо­роо ч илүү бѳ­гѳѳд тоо томщ­гүй жан­чуулж, үр­гэлж үх­лийн аюулд бай­лаа.

[24] Иу­дей­чүүд на­майг та­ван удаа гу­чин ес та­щуурд­сан.

[25] На­майг са­ваа­гаар гур­ван­таа жан­чиж, нэг удаа над уруу чу­луу щи­дэц­гээж байв. Гур­ван удаа би усан он­гоц­ны сүй­рэлд ѳр­тѳж, гүн тэн­ги­ст ѳдѳр щѳ­нийг ѳн­гѳ­рѳѳж бай­лаа.

[26] Ахин дахин ая­лах­даа, гол усны аюул, дээ­рэмч­дийн аюул, овог нэгтний аюул, харь үн­дэст­ний аюул, хо­т дахь аюул, цѳл дэх аюул, тэн­гис дэх аюул, хуу­рамч ах дүү­сийн дундах аюул,

[27] хүчир ажил, ядал зүдэл, байнгын нойр дутал, ѳл­дѳл цан­гал, үргэлжийн мацаг, ноорол нүц­гэрэл, даарал хѳрѳлд бай­лаа.

[28] Энэ бүг­дээс гад­на би ѳдѳр бүр бүх чуул­га­нуу­дын тѳ­лѳѳ зов­них да­рам­тад бай­на.

[29] Хэн сул до­рой бай­на, би сул до­рой бай­гаа­гүй­сэн бил үү? Хэн ѳдѳѳг­дѳв, би щат­сан бай­гаа­гүй­сэн бил үү?

[30] Сайр­хах ёстой бол би мѳ­хѳсд­лѳѳрѳѳ сайр­хана.

[31] Үүрд мѳн­хѳд маг­таг­дах Бур­хан, Эзэн Есү­сийн Эцэг ху­дал яриа­гүйг минь мэд­нэ.

[32] Да­маскт Арет хаа­ны за­хи­рагч на­майг ба­ривч­лах гэж да­маск­чуу­дын хо­тыг цаг­даж бай­сан.

[33] Би хунзан до­тор, цон­хоор ха­на да­гуу­ буул­гуулж түү­ний га­раас мул­тар­сан юм.

2 Ко­ринт — Chapters