[1] Иорданы чанад, уулархаг нутаг болон нам дор газарт ба Ливаны зүг дэх Их Далайн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын бүх хаад үүнийг сонсоод,
[2] Иошуаболон Израилийн эсрэг дайтахаар тэд хамтдаа цуглаж үгсэн нийлэв.
[3] Гибеоны оршин суугчид Иошуа, Иерихо болон Аиг хэрхсэнийг сонсоод,
[4] зальзохион, элч нарыг илгээхдээ элэгдэж хуучирсан уут шуудай болон язарч урагдсан, нөхөн торгоосон, хуучирсан дарсны хөхүүр зэргийг илжгэн дээрээ ачиж,
[5] хөлдөөхуучирсан шаахай, биедээ хуучирсан хувцас өмсөв. Тэдний хоол хүнс болох талх нь хатаж, үйрсэн байлаа.
[6] ТэдГилгал дахь хуаран уруу Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад —Бид алс холын нутгаас ирсэн. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв. —
[7] Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв.
[8] Харинтэд Иошуад —Бид таны боолууд билээ гэхэд Иошуа —Та нар хэн болоод хаанаас ирсэн юм бэ? гэв.
[9] Тэдтүүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов.
[10] БасИорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон болон Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.
[11] Тиймээсманай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захин "Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй" гэсэн юм.
[12] Танарыг зорин гарсан тэр өдөр энэ талхыг бид хүнс болгон гэрүүдээсээ авахад тэр нь бүлээн байсан. Харин одоо харагтун, энэ нь хатаж үйрчээ.
[13] Мөнбидний дүүргэсэн энэ дарсны хөхүүрүүд шинэ байсан, харин одоо язарч урагдсан. Мөн бидний шаахай, хувцас хунар ч алс холын замд элэгдэн хуучрав гэлээ.
[14] Тэгтэлизраильчууд тэдний хүнснээс хэсгийг авч, ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.
[15] ТэгээдИошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав.
[16] Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурван хоногийн дараа тэд бол өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг нь израильчууд сонсов.
[17] Дараань Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.
[18] Чуулганыудирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэдэн уруу довтолсонгүй. Чуулган бүхэлдээ удирдагчдын эсрэг бувтнан байв.
[19] Гэвчбүх удирдагчид хамаг чуулганд —Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон.
[20] Харинбидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаас няцсанаас болж уур хилэн бидэн дээр буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв.
[21] Удирдагчидтэдэнд —Тэднийг амьд үлдээ гэсэн. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд хамаг чуулганы ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов.
[22] Ингээд Иошуа гибеончуудыг дуудан —Та нар манай газар нутагт амьдардаг атлаа "Бид та нараас алс хол байдаг" хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ?
[23] Иймийнтул одоо та нар хараагдсан бөгөөд миний Бурханы гэрт түлээ бэлтгэх, ус зөөж үйлчлэхийн аль алинаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэлээ.
[24] ТэдИошуад —Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.
[25] Одоохарагтун, бид таны гарт байна. Өөрт чинь зөв зохистой, сайн гэж үзсэнээ л бидэнд хий гэж хариулав.
[26] ИйнхүүИошуа тэднийг Израилийн хөвгүүдийн гараас аварч, израильчууд ч тэднийг алсангүй.
[27] Харинтэр өдөр Иошуа гибеончуудыг чуулганы болон ЭЗЭНий сонгосон газар дахь Түүний тахилын ширээний түлээ бэлтгэгч болон ус зөөгч болгон энэ өдрийг хүртэл ажиллуулав.