[1] Ингээд үндэстэн бүхлээрээ Иорданыг гаталж дуусахад ЭЗЭН Иошуатай ярин —
[2] Овог тус бүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч,
[3] "Иорданы голоос, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөн зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь" гэж тэдэнд тушаагтун гэжээ.
[4] Тэгэхэднь Иошуа овог тус бүрээс нэг хүн буюу Израилийн хөвгүүдээс өөрийн томилсон арван хоёр хүнийг дуудаад,
[5] тэдэнд —ЭЗЭН Бурханыхаа авдар уруу Иорданы голд нь очин, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор хүн нэг бүр чулуу аван мөрөн дээрээ үүрээд авчир.
[6] Энэнь та нарын дунд тэмдэг болон байг. Хожим хүүхдүүд тань та нараас "Энэ чулуунууд ямар учиртай юм бэ?" гэж асуухад
[7] танар тэдэнд "Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы урсгал тасарч байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус тасарсан юм" хэмээн хэл. Тиймээс ч эдгээр чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.
[8] Ингээд Израилийн хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, ЭЗЭН Иошуад айлдсанчлан, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулууг Иорданы голоос аван, хоноглох газартаа аваачин, тэнд тавив.
[9] Дараань Иошуа гэрээний авдрыг дамнан явсан тахилч нарын хөл зогсож байсан тэр газарт, Иорданы голд арван хоёр чулуу аваачин овоолов. Тэдгээр чулуунууд өнөөг хүртэл тэнд байгаа билээ.
[10] МосегийнИошуад захирамжилсан ёсоор Иошуад ЭЗЭНий тушаасан бүгдийг ард олон гүйцэтгэж дуустал авдрыг дамнасан тахилч нар Иорданы голд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.
[11] Бүххүмүүс гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар хүмүүсийн өмнө гатлан гарч ирлээ.
[12] Реубенийхөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав.
[13] Дайтахаарзэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар уруу гатлав.
[14] Тэрөдөр ЭЗЭН Иошуаг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилсөн нь тэд Мосег амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг түүнийг ч мөн хүндэтгэхийн тулд билээ.
[15] ЭЗЭН Иошуад —
[16] Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав.
[17] Тэгэхэднь Иошуа тахилч нарт —Иорданаас гарч ир гэж тушаав.
[18] ЭЗЭНийгэрээний авдрыг дамнасан тахилч нар Иордан голоос гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.
[19] Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав.
[20] Иорданаастэдний авсан тэдгээр арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолов.
[21] ТэрИзраилийн хөвгүүдэд —Ирэх цагт үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ "Энэ юун чулуунууд вэ?" хэмээн асуувал,
[22] танар тэдэнд "Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм" гэж хэл.
[23] Учирнь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ.
[24] Энэнь дэлхийн бүх хүнд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг мэдүүлэхийн тулд юм. Ингэснээр та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээх юм гэв.