[1] Иорданы чанадад, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл,
[2] Хешбондамьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэр нь Арнон голын хөндийн захад орших Ароер буюу Гилеадын хагасыг ч оролцуулан уг хөндийн голоос аваад бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутгийг захирч байсан.
[3] Мөнзүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис, Давст тэнгис хүртэл, болон Бет-иешимот хүртэл өмнө зүгт Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг эзэмшиж байв.
[4] МөнАштарот болон Едреид амьдарч байсан Рефаимын удам болох Башаны хаан Огийн эзэмшиж байсан бүс нутаг болох
[5] гешурчуудболон маакатчуудын хил хүртэлх Хермон уул, Салека болон бүх Башан, мөн Гилеадын хагас буюу Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг эзэмшиж байв.
[6] ЭЗЭНийзарц Мосе болон Израилийн хөвгүүд тэднийг ялсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд өв болгон өгөв.
[7] Иошуа болон Израилийн хөвгүүдийн ялсан нутаг нь Иорданаас баруун тийш Ливаны хөндий дахь Баал-гадаас бүр Сеир уруу өгссөн Халак уулыг хүртэл билээ. Иошуа түүнийг Израилийн овгуудад хуваарилалтынх нь дагуу өв болгон өгсөн.
[8] Уулархагнутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл
[9] Иерихогийнхаан нэг, Бетелийн ойролцоох Аин хаан нэг,
[10] Иерусалимынхаан нэг, Хеброны хаан нэг,
[11] Иармутынхаан нэг, Лахишийн хаан нэг,
[12] Еглоныхаан нэг, Гезерийн хаан нэг,
[13] Дебирийнхаан нэг, Гедерийн хаан нэг,
[14] Хормагийнхаан нэг, Арадын хаан нэг,
[15] Либнагийнхаан нэг, Адулламын хаан нэг,
[16] Маккедагийнхаан нэг, Бетелийн хаан нэг,
[17] Таппуагийнхаан нэг, Хеферийн хаан нэг,
[18] Афекийнхаан нэг, Лашароны хаан нэг,
[19] Мадоныхаан нэг, Хазорын хаан нэг,
[20] Шимрон-мероныхаан нэг, Ахшафын хаан нэг,
[21] Таанахынхаан нэг, Мегиддогийн хаан нэг,
[22] Кедешийнхаан нэг, Кармел дахь Иокнеамын хаан нэг,
[23] Нафат-Дордахь Дорын хаан нэг, Гилгал дахь Гойимын хаан нэг,
[24] Тирзагийнхаан нэг, бүгд гучин нэгэн хаад байлаа.