[1] Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овог дээр тэдний ургуудын дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа.
[2] Тийнхүүтэд өв болгон Беершеба буюу Шеба, Молада,
[3] Хазар-шуал, Бала ба Езем,
[4] Елтолад, Бетул ба Хорма,
[5] Зиклаг, Бет-маркабот ба Хазар-суса,
[6] Бет-лебаотба Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт,
[7] мөнАин, Риммон, Етер ба Ашаны зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт,
[8] мөнБаалат-беер ба Негевийн Рама хүртэл, эдгээр хотуудын эргэн тойрон дахь бүх тосгодуудыг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн ургуудын дагуух өв байлаа.
[9] Симеоныхөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас оногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол нь хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн голд өв залгамжлалаа хүлээн авав.
[10] Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургуудынх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв.
[11] Дараань хил нь баруун тийш болон Марала уруу явж, тэгээд Даббешетийг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ.
[12] Тэрнь Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа.
[13] Эндээсхил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв.
[14] Угхил хойд зүгт Ханнатон уруу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа.
[15] МөнКатта, Нахалал, Шимрон, Идала ба Бетлехем зэрэг арван хоёр хот тосгодынхоо хамт багтсан байлаа.
[16] Эдгээрхотууд тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн тэдний ургуудынх нь дагуух өв нь байлаа.
[17] Дөрөв дэх шавга Иссахарт буюу Иссахарын хөвгүүд дээр ургийнх нь дагуу буув.
[18] Тэднийбүс нутагт нь Иезреел хүртэл Хесуллот, Шунем,
[19] Хафараим, Шион ба Анахарат,
[20] Раббит, Кишион ба Ебез,
[21] Ремет, Ен-ганним, Ен-хадда ба Бет-паззезийг багтааж байв.
[22] Мөнуг хил Табор ба Шахазума болон Бет-шемешт хүрч, тэдний хил Иордан дээр ирэн төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа.
[23] Эдгээрхотууд тосгодтойгоо хамт Иссахарын хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа.
[24] Тав дахь шавга Ашерын хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув.
[25] Тэднийнутаг нь Хелкат, Хали, Бетен ба Ахшаф,
[26] Алламмелех, Амад ба Мишал нар байсан ба энэ нь баруун зүгт Кармел болон Шихор-либнат уруу хүрч байлаа.
[27] Мөнэнэ нь зүүн зүг уруу Бет-дагон уруу чиглэн эргэж, Зебулунд хүрээд, мөн Бет-емек ба Неиелийн хойд зүгт Ифтахелын хөндийд хүрээд дараа нь хойшоогоо Кабул уруу сунан хүрч,
[28] Еброн, Рехоб, Хаммон ба Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв.
[29] Угхил Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хот уруу хүрчээ. Дараа нь Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв.
[30] Эндбас Умма, Афек ба Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа.
[31] Эдгээрхотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа.
[32] Зургаа дахь шавга Нафталийн хөвгүүдэд ургуудынх нь дагуу буув.
[33] Тэднийхил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-некеб ба Иабнеелээс эхлэн Лаккумд хүрч, Иордан дээр ирэн төгсөж байв.
[34] Эндээсхил баруун тийш Азнот-табор уруу эргэж явсаар, Хуккок уруу үргэлжлэн, өмнө зүгт Зебулунд хүрч очин мөн баруун зүгт Ашерт хүрээд, зүүн зүгт Иорданы дэргэдэх Иудад хүрсэн байлаа.
[35] Бэхлэгдсэнхотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат ба Хиннерет,
[36] Адама, Рама ба Хазор,
[37] Кедеш, Едреи ба Ен-хазор,
[38] Иирон, Мигдал-ел, Хорем, Бет-анат ба Бет-шемеш зэрэг арван есөн хот нь тосгодтойгоо хамт байлаа.
[39] Эдгээрхотууд тосгодынхоо хамт Нафталийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа.
[40] Долоо дахь шавга Даны хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув.
[41] Тэднийөвийн газар нутаг нь Зора, Ештаол ба Ир-шемеш,
[42] Шаалаббин, Аиалон ба Итла,
[43] Елон, Тимна ба Екрон,
[44] Елтеке, Гиббетон ба Баалат,
[45] Иехүд, Бене-берак ба Гат-риммон,
[46] Ме-иарконба Раккон, Иоппагийн харалдаах бүс нутагтай хамт байв.
[47] Гэвчгазар нутгаа эзэмшихэд нь Даны хөвгүүдэд бэрхшээл учирчээ. Учир нь Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг эзлэн авчээ. Дараа нь тэд түүнийг илдний ирээр цохин, эзлэн авч, тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн
[48] Эдгээрхотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь байлаа.
[49] Хүмүүст өв болох газрыг хил хязгааруудаар нь хуваарилаж дуусаад Израиль өөрийн дотор Нуны хүү Иошуад өвийг нь өгөв.
[50] ЭЗЭНийтушаалын дагуу тэд түүнд өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын уулархаг нутагт орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив.
[51] Эдгээр нь Шилод, Хурлын майхны үүдэнд болон ЭЗЭНий өмнө тахилч Елеазар ба Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгуудын ургуудын тэргүүлэгчдийн шодож хуваарилсан газрууд юм. Тийнхүү тэд газар нутгийг хувааж дуусав.