Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:43

[1] Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу хуваарилан өгсөн газар нь Едомын хил хязгаар хүртэл үргэлжилж, өмнөд хязгаарт Зиний цөл газар хүртэл хүрч байв.

[2] Тэднийөмнөд хил нь Давст тэнгисийн доод зах буюу өмнө зүг уруу эргэх тохойноос эхэлж байв.

[3] Дараань тэр өмнө зүг Акраббим уруу өгсөн Зиний дагуу үргэлжлэн, улмаар Кадеш-барнеагийн өмнүүр өгсөөд, Хезроныг өнгөрөн, Аддар уруу өгсөн гарч, Карка уруу эргэсэн байлаа.

[4] Эндээсэнэ нь Азмоныг хүртэл үргэлжлэн, Египетийн хил дагуух голыг даган явж, төгсгөл нь газар дундын тэнгис болов. Энэ нь та нарын умард хил байх болно.

[5] Мөндорнод хил нь Давст тэнгис, Иорданы цутгалан хүртэл байлаа. Хойд талын хил нь Иорданы цутгалан дахь тэнгисийн тохойноос эхэлж байв.

[6] Эндээсуг хил Бет-хогла уруу өгсөж, Бет-арабагийн хойгуур үргэлжлэн, Реубений хүү Боханы хад хүртэл өгсөв.

[7] Ингээдцааш Ахорын хөндийгөөс Дебир уруу өгсөж, хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүг хойшоо эргэж, Ен-шемешийн ус хүртэл үргэлжлэн, Ен-рогелд хүрээд дуусаж байв.

[8] Эндээсуг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.

[9] Тэруулын оройгоос хил нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотуудыг хүртэл үргэлжилсэн ба Баала уруу (энэ нь Кириат-иеарим юм) эргэв.

[10] Тэгээдуг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ.

[11] Энэнь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд ирж, тэнгист ирж төгсөв.

[12] Мөнбаруун хил нь Их тэнгисийн эрэг газарт байлаа. Эдгээр нь Иудагийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу эргэн тойрон дахь хил нь билээ.

[13] Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.)

[14] Калебтэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав.

[15] Тэгээдтэр тэндээсээ Дебирийн оршин суугчдын эсрэг явлаа. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.

[16] ИнгээдКалеб «Кириат-сеферийг довтлон эзэлсэн хүнд би өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгнө» гэлээ.

[17] Калебындүү Кеназын хүү Отниел түүнийг эзэлсэнд, тэр түүнд өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгөв.

[18] ТэгээдАхсаг Отниел дээр ирэхэд, тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээс буухад Калеб —Чамд юу хэрэгтэй вэ? гэхэд нь

[19] Ахса —Намайг ерөөгөөч. Та надад нэгэнт Негев дэх хуурай газрыг өгсөн тул усны эх булгийг ч мөн өгөөч гэлээ. Ийнхүү Калеб түүнд дээд болон доод эх булгуудыг өгөв.

[20] Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь энэ билээ.

[21] Негев дэх Едомын хилийг чиглэсэн Иудагийн овгийн хамгийн захын хотууд гэвэл Кабзеел, Едер, ба Иагур,

[22] Кина, Димона, Адада,

[23] Кедеш, Хазор ба Итнан,

[24] Зиф, Телем ба Беалот,

[25] Хазор-хадатта, Кериот-хезрон (энэ нь Хазор юм),

[26] Амам, Шема ба Молада,

[27] Хазар-гадда, Хешмон ба Бет-пелет,

[28] Хазар-шуал, Беершеба ба Бизиотиа,

[29] Баала, Иим ба Езем,

[30] Елтолад, Хесил ба Хорма,

[31] Зиклаг, Мадманна ба Сансанна,

[32] Лебаот, Шилхим, Аин ба Риммон зэрэг бүгд хорин есөн хот, тосгодынхоо хамт байлаа.

[33] Бэл газарт Ештаол, Зора ба Ашна,

[34] Заноа, Ен-ганним, Таппуа ба Енам,

[35] Иармут, Адуллам, Соко ба Азека,

[36] Шаараим, Адитаим, Гедера болон Гедеротаим зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт,

[37] Зенан, Хадаша, Мигдал-гад,

[38] Дилеан, Мизпе ба Иоктеел,

[39] Лахиш, Бозкат ба Еглон,

[40] Каббон, Лахмас ба Хитлиш,

[41] Гедерот, Бет-дагон, Наама ба Маккеда зэрэг арван зургаан хот нь тосгодынхоо хамт,

[42] Либна, Етер ба Ашан,

[43] Ифта, Ашна ба Незиб,

[44] Кеила, Ахзиб ба Мареша зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт,

[45] Екрон орчин тойрныхоо суурин ба тосгодынхоо хамт,

[46] Екроноосдалай хүртэл, Ашдодын орчмын бүх хот нь тосгодынхоо хамт

[47] Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газар хүртэл багтаж байв.

[48] Уулархаг нутагт Шамир, Иаттир ба Соко,

[49] Данна, Кириат-санна (энэ нь Дебир юм)

[50] Анаб, Ештемо ба Аним,

[51] Гошен, Холон ба Гило зэрэг арван нэгэн хот нь тосгодынхоо хамт,

[52] Араб, Дума ба Ешан,

[53] Ианум, Бет-таппуа ба Афека,

[54] Хумта, Кириат-арба (энэ нь Хеброн юм) ба Зиор зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт,

[55] Маон, Кармел, Зиф ба Иутта,

[56] Иезреел, Иокдеам ба Заноа,

[57] Каин, Гибеа ба Тимна зэрэг арван хот нь тосгодынхоо хамт,

[58] Халхул, Бет-зур ба Гедор,

[59] Маарат, Бет-анот ба Елтекон зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт,

[60] Кириат-баал (энэ нь Кириат-иеарим юм) ба Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт,

[61] Цөл газарт Бет-араба, Миддин, Секака,

[62] Нибшан, Давст хот ба Енгеди зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт байв.

[63] Гэвч Иудагийн хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөн гаргаж чадаагүй бөгөөд тийнхүү иебусчууд Иудагийн хөвгүүдтэй хамт Иерусалимд өнөөг хүртэл амьдарч байна.

Иошуа — Chapters