Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:11

[1] Ингээд Израилийн хөвгүүдийн нийт чуулган Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.

[2] Израилийнхөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа.

[3] ИймээсИошуа Израилийн хөвгүүдэд хэлсэн нь —Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг эзэмшилдээ авахаасаа өмнө та нар хэр удаан хүлээх юм бэ?

[4] Овогбүрээс гурав гурван хүнийг томил. Тэд босож, уг нутгаар явж, тус бүрийн өв залгамжлалын дагуу уг газрыг тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг гадагш явуулна. Дараа нь тэд над дээр буцаж ирнэ.

[5] Тэдтүүнийг долоон хэсэгт хуваана. Иуда өмнө зүгт өөрийн нутагтаа үлдэх бөгөөд Иосефын гэр хойд зүгт өөрийн нутагтаа хэвээр үлдэх ёстой.

[6] Танар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно.

[7] Харинлевичүүдэд та нарын дундаас ямар ч оногдох хэсэг байхгүй, учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овгийнхон ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм.

[8] Ингэхэд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явсан бөгөөд Иошуа тэдэнд тушаан —Нутаг даяар явж, түүнийг тодорхойлж бичээд, над уруу эргэн ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавгыг орхих болно гэв.

[9] Тийнхүүхүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тус бүрээр номд тодорхойлж бичив. Тэд Шило дахь хүрээ буудалд Иошуа дээр ирлээ.

[10] ИошуаШилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав.

[11] Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд оногдсон нутаг нь Иуда болон Иосефын овгийнхны нутгийн хооронд байв.

[12] Хойдзүг дэх тэдний хил нь Иорданаас эхэлж байсан ба Иерихогийн хойд тал уруу өгсөн гарч, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-авены цөлд ирэн төгсөж байв.

[13] Эндээсхил Луз хүртэл (энэ нь Бетел юм) үргэлжлэн өмнөд бэлээр нь гарч, доод Бет-хороны өмнө талд орших уулын дэргэдэх Атарот-аддар уруу уруудсан байв.

[14] Эндээсуг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаас үргэлжлэн баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим юм) ирэн төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа.

[15] Өмнөдтал нь Кириат-иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн булгийн ус хүртэл баруун тийш явсан байлаа.

[16] Тэгээдуг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв.

[17] Энэнь хойд зүг уруу сунан, Ен-шемеш уруу явж, Адуммимын өгсүүрийн эсрэг орших Гелилот уруу үргэлжлэн, Реубений хүү Боханы хад уруу уруудсан байлаа.

[18] ТэгээдБет-арабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба уруу явсан байв.

[19] Угхил Бет-хоглагийн хойд бэл уруу үргэлжлээд, Давст тэнгисийн хойд тохойд, Иорданы өмнөд адагт ирэн төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа.

[20] Түүнээсгадна, Иордан гол зүүн хил нь болж байв. Энэ бүхэн нь Бениамины хөвгүүдийн тэдний ургуудын дагуух өвийн эргэн тойрны бүх хил нь байлаа.

[21] Бениамины хөвгүүдийн овгийн тэдний ургийнхны дагуух хотууд нь гэвэл, Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз,

[22] Бет-арава, Земараим ба Бетел,

[23] Аввим, Пара ба Офра,

[24] Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот нь тосгодынхоо хамт,

[25] Гибеон, Рама ба Беерот,

[26] Мизпе, Хефира ба Моза,

[27] Рекем, Ирпеел ба Тарала,

[28] Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим юм), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн өөрсдийнх нь ургуудын дагуух өв нь билээ.

Иошуа — Chapters