Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:04

[1] Тэгтэл левичүүдийн өрхийн тэргүүлэгч нар тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгуудын өрхийн тэргүүд дээр иржээ.

[2] Канааннутгийн Шилод тэд тэдэнтэй ярин —ЭЗЭН Мосегээр дамжуулан бидэнд амьдран суух хотуудыг болон мал сүрэгт минь зориулагдсан бэлчээрүүдтэй нь хамт өгөхийг тушаасан билээ гэв.

[3] ТийнхүүЭЗЭНий тушаал ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд өөрсдийнхөө өвөөс эдгээр хотуудыг бэлчээр нутгуудынх нь хамт өглөө.

[4] Эхнийшавга нь кохатчуудын ургийнхан дээр буув. Тахилч Аароны үр удам болох левичүүд Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.

[5] Кохатынүлдсэн хөвгүүд Ефраим, Дан болон Манассегийн хагас овгийн ургуудаас арван хотыг шавгаар хүлээн авлаа.

[6] Гершоныхөвгүүд Иссахар, Ашер, Нафталийн овгуудаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.

[7] Мерарийнхөвгүүд ургуудынхаа дагуу Реубен, Гад, Зебулун овгуудаас арван хоёр хотыг авав.

[8] ИнгээдЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд эдгээр хотуудыг бэлчээр нутгийнх нь хамт шавгаар өглөө.

[9] Иуда, Симеоны хөвгүүдийн овгоос тэд дараах нэрээрээ дурьдагдсан хотуудыг өгсөн бөгөөд

[10] Эдгээрнь Левийн хөвгүүд кохатчуудын ургийнхны Аароны үр удамд оногдсон юм. Учир нь эхний шавга тэдэнд дээр буусан билээ.

[11] Ингэжтэд Иудагийн уулархаг нутагт дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) эргэн тойрон дахь бэлчээр нутгийнх нь хамт тэдэнд өгөв. Арба бол Анакийн өвөг эцэг юм.

[12] Гэхдээхотын эргэн тойронд байх тариалангийн талбай болон тосгодуудыг нь тэд Иефуннегийн хүү Калебт эзэмшил болгон өглөө.

[13] Тийнхүү тахилч Аароны хөвгүүдэд тэд хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Хеброн Либнаг болон бэлчээрүүдийнх нь хамт,

[14] мөнИаттир, Ештемоа

[15] Холон, Дебир,

[16] Аин, Иутта, Бет-шемеш зэргийг бэлчээр нутагтай нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв.

[17] Бениаминовгоос Гибеон, Геба,

[18] Анатот, Алмон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.

[19] Аароныхөвгүүд болох тахилч нарын бүх хотууд гэвэл бэлчээр нутгуудынхаа хамт арван гурван хот байлаа.

[20] Дараа нь Кохатын хөвгүүдийн ургуудын левичүүдэд буюу Кохатын үлдсэн хөвгүүдэд Ефраим овгоос хотуудыг хуваарилан өгөв.

[21] Ефраимынуулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехем болон Гезерийг бэлчээр нутагтай нь хамт,

[22] мөнКибзаим, Бет-хорон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв.

[23] Дановгоос Елтеке, Гиббетон,

[24] Аиалон, Гат-риммон зэрэг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ.

[25] Манассегийнхагас овгоос Таанах болон Гат-риммоныг бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг тэдэнд хуваарилан өгөв.

[26] Кохатынүлдсэн хөвгүүдэд өгсөн бүх хотууд бэлчээр нутгуудынхаа хамт нийтдээ арав байлаа.

[27] Мөн левичүүдийн ургуудын нэг болох Гершоны хөвгүүдэд тэд Манассегийн хагас овгоос хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Башан дахь Голаныг болон Бе-ештера зэргийг тэдгээрийн бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг өгөв.

[28] Иссахаровгоос тэд Кишион, Даберат,

[29] Иармут, Ен-ганним зэргийг бэлчээр нутгуудтай нь хамт энэ дөрвөн хотыг өглөө.

[30] Ашеровгоос тэд Мишалыг мөн Абдоныг түүний бэлчээр нутгийнх нь хамт,

[31] Хелкат, Рехоб зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг тэдэнд өгөв.

[32] Нафталийновгоос хүн алсан хэрэгтний хоргодох хот Галил дахь Кедеш мөн Хаммот-дор, Картан зэрэг гурван хотыг бэлчээр нутагтай нь хамт өгөв.

[33] Гершончуудынургуудын дагуу бүх хот гэвэл бэлчээр нутгийнхаа хамт арван гурав байлаа.

[34] Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд тэд Зебулун овгоос Иокнеам, Карта,

[35] Димна, Нахалал зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв.

[36] Реубеновгоос тэд Безер, Иахаз,

[37] Кедемотболон Мефаатыг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв.

[38] Гадовгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт,

[39] Хешбон, Иазер зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.

[40] Эдгээрбүгд нь левичүүдийн ургуудын үлдэгдэл болох Мерарийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу хуваарилсан хотууд байсан бөгөөд нийт арван хоёр хот байлаа.

[41] Израилийн хөвгүүдийн эзэмшлийн дундах левичүүдийн хотууд бүгд дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байв.

[42] Эдгээрбүх хотууд тус бүр эргэн тойрондоо бэлчээр нутагтай байв. Бүх хотууд нь адил байв.

[43] Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.

[44] Мөнтэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудын хэн нь ч тэдний өмнө сөрж зогсоогүй. ЭЗЭН бүх дайснуудыг нь тэдний гарт өгөв.

[45] Израилийнгэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй бөгөөд бүгд биелэв.

Иошуа — Chapters