[1] Ингээд ЭЗЭН Иошуад —Бүү ай. Бүү зориг мох. Цэргийн бүх эрчүүдийг авч яван, Аи уруу довтол. Хар, Би Аин хааныг түүний ард олон, хот, мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.
[2] ЧиИерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийн үйлд. Түүний эд хөрөнгө болон мал сүргийг л өөрсдөдөө олз болгон авч болно. Явж, хотын ар талд отогтун гэж айлдав.
[3] Иошуа Аи уруу довтлохоор цэргийн бүх эрчүүдтэй хамт хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг дайчдыг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв.
[4] Иошуатэдэнд тушаан —Анхаарагтун, та нар хотын ар талд отох гэж байна. Хотоос хэтэрхий холдолгүй, харин бүгд бэлэн бай.
[5] Тэгэхэдби өөрийн хамт байгаа бүх хүмүүстэйгээ хот уруу дөхөн очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд, бид тэднээс зугтана.
[6] Тэдхотоос холдтол бид зугтах бөгөөд тэд бидний араас нэхэн гарч, дотроо "Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна" гэж бодох болно.
[7] Танар нуувчаасаа гаран, хотыг эзэл. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН хотыг та нарын гарт өгөх болно.
[8] Танар хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Та нар ЭЗЭНий тушаалын дагуу үүнийг үйлд. Анхаарагтун, би та нарт тушаасан билээ гэв.
[9] ИйнхүүИошуа тэднийг явуулсанд тэд Бетел ба Аин хооронд, Аин баруун талд очин бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.
[10] Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдээ дуудан цуглуулаад, Израилийн ахмадуудын хамтаар өөрөө ард олноо тэргүүлээд, Аи уруу явав.
[11] Түүнтэйхамт байсан цэргийн бүх эрчүүд явж, дөхөн ойртож хотын өмнө талд нь хүрч ирээд, Аин хойд талд бэхлэн буув. Аи болон тэдний хооронд нэгэн хөндий байв.
[12] ТэгээдИошуа таван мянга орчим эрчүүдийг авч, тэднийг хотын баруун талд, Бетел болон Аин хооронд бүгүүлэв.
[13] Ийнхүүхүмүүс байраа эзлэн, хотын хойд талд бүх цэргүүд байсан ба хотын баруун талд ард талын хамгаалалт байрлав. Иошуа тэр шөнийг өнөөх хөндийн дунд өнгөрөөлөө.
[14] Аинхаан үүнийг хармагц хотын эрчүүд яаран, эрт босож, Израилийг угтан дайтахаар цөл талын урд байх өмнө нь товлосон газар уруу хөдлөв. Гэвч хотын ар талд өөрийг нь отож байгаа хүмүүс буйг тэр мэдсэнгүй.
[15] Иошуаболон бүх израильчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж, цөлийн замаар зугтаалаа.
[16] Хотодбайсан бүх хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос алслагдав.
[17] ИйнхүүАи болон Бетелд Израилийн араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилийг нэхжээ.
[18] Тэгтэл ЭЗЭН Иошуад —Гарт чинь байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би тэр хотыг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав.
[19] Бүгэлтэндбайсан эрчүүд байрнаасаа хурдан гарч, Иошуаг гараа сунгах үед хот уруу нэвтрэн гүйн орж, түүнийг эзлээд, яаравчлан хотод гал тавив.
[20] Аинэрчүүд хойшоо эргэн хартал хотын утаа тэнгэр өөд олгойдож байлаа. Цөл уруу зугтаж байсан израильчууд мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд, тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов.
[21] Бүгэлтийнхэнхотыг эзэлж, хотоос утаа гарахыг Иошуа болон бүх Израиль хараад, эргэж Аин эрчүүдийг хядав.
[22] Тэдэнтэйтулахаар бусад израильчууд ч хотоос гарч ирсэн учир тэд аль ч талаасаа израильчуудад хавчигдан, урхинд оров. Тэднээс амьд гарсан юм уу, зугтсан хэн ч үлдэхгүй болтол израильчууд тэднийг устгав.
[23] Харинтэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав.
[24] Израильчууд Аин бүх хүмүүсийг өөрсдийг нь мөшгөн хөөж байсан цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад, Аи уруу буцан очиж, тэнд байсан бүгдийг илдний ирээр цавчив.
[25] Тэрөдөр алагдсан эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс арван хоёр мянга буюу Аин бүх хүмүүс байлаа.
[26] Учирнь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуусталаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй.
[27] Иошуадтушаасан ЭЗЭНий зарлигийн дагуу тэр хотын зөвхөн мал сүрэг ба эд хөрөнгийг израильчууд өөрсдөдөө олз болгон авав.
[28] ИйнхүүИошуа Аиг галдан шатааж, түүнийг мөнхийн нуранги болгож, энэ нь өнөөг хүртэл балгас хэвээр байна.
[29] МөнИошуа Аин хааныг үдэш болтол модноос дүүжилж, нар жаргах үед Иошуа тушаал өгч хааны цогцсыг модноос буулган аваад, хотын хаалганы үүдэнд хаясан бөгөөд түүний дээр том чулуун овоог босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.
[30] Дараа нь Иошуа Ебал уулан дээр Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов.
[31] Энэнь ЭЗЭНий зарц Мосе израильчуудад тушаасны дагуу, Мосегийн хуулийн номд бичигдсэн ёсоор, төмөр багажаар засагдаж бутлаагүй чулуугаар барьсан тахилын ширээ юм. Израильчууд түүн дээр ЭЗЭНд зориулан шатаалт тахил болон эвийн тахил өргөв.
[32] ТэндИошуа Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн бичсэн хуулийг чулуунууд дээр хуулан бичив.
[33] Гэрээнийавдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ болон тэдний дунд уугуул ба харь нутгийнхны хамт ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө зогсов. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх
[34] Ингээддараа нь Иошуа уг хуулийн бүх үгсийг буюу ерөөл ба хараалыг хуулийн номд бичигдсэн ёсоор нь уншив.
[35] Мосегийнтушаасан бүхнээс бүх Израилийн чуулган, эмэгтэйчүүд, хүүхэд хийгээд тэдний дунд амьдрагч харийнхны өмнө Иошуагийн уншаагүй нэг ч үг байсангүй.