Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:46

[1] Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.

[2] Харагтун, Израилийн хөвгүүд энэ нутгийг тандахаар өнөө орой ирчихээд байгаа нь Иерихогийн хаанд дуулдав.

[3] Иерихогийнхаан Рахабт —Танайд ирж, гэрт чинь орсон хүмүүсийг авчир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн билээ гэсэн мэдээг явуулав.

[4] Харинөнөөх эмэгтэй хоёр эрийг нуун далдалж, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.

[5] Хаалгахаах цаг болох үеэр, үдшийн бүрэнхийгээр тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдэхгүй. Тэднийг гүйцэх учир араас нь хурдан мөшгөн хөөцгөө гэлээ.

[6] Харинтэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ.

[7] Ингээднөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ.

[8] Ингээд нөгөө хоёрыг хажуулахын өмнө Рахаб тэдэн уруу дээвэр дээр гарч,

[9] тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас биднийг нөмөрснийг, мөн энэ нутгийн бүх оршин суугчид та нарын өмнө зүрх алдан байгааг би мэдэж байна.

[10] Учирнь Египетээс та нарыг гарахад ЭЗЭН хэрхэн Улаан тэнгисийн усыг та нарын өмнө ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.

[11] Бидүүнийг сонсоод та нараас болж бидний зүрх мохож, хэнд ч зориг үлдсэнгүй. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээд тэнгэр дэх хийгээд доод газар дахь Бурхан мөн билээ.

[12] Тэгэхээродоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд бас энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад үнэн тэмдэг өгч,

[13] минийэцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарагдах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв.

[14] Эрчүүдтүүнд —Хэрэв чи бидний хэргийг ярихгүй бол бидний амь та нарын үхлийн оронд яваг. ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нартай энэрэнгүй бөгөөд үнэнчээр хандах болно гэлээ.

[15] Тэр эмэгтэйн амьдарч байсан байшин нь хотын хананд байсан учраас тэр тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав.

[16] Эмэгтэйтэдэнд —Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уулархаг нутаг уруу яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Түүний дараа та нар замаараа явж болно гэв.

[17] Тэрэрчүүд түүнд —Чи биднээр өөртөө тангараглуулсан энэ тангаргаас чинь бидний чөлөөлөгдөх нөхцөл бол

[18] биднийгэнэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг гэртээ цуглуулаагүй тохиолдолд байх юм.

[19] Хэрэвхэн нэгэн хүн гэрээс чинь гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид үүнд хариуцлага хүлээхгүй. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд аливаа хүн гар хүрэх юм бол цус нь бидний толгой дээр бууна.

[20] Харинчи бидний энэ хэргийг ярих юм бол чи биднээр тангараглуулсан тангаргаас бид чөлөөлөгдөх болно гэв.

[21] Эмэгтэй —Та нарын хэлснээр болог гэв. Ийнхүү тэр тэднийг явуулж, тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяаг цонхноосоо уяв.

[22] Тэд салан явж, уулархаг нутагт очоод, мөшгөгчдийг буцтал гурав хоног тэндээ байв. Мөшгөгчид тэднийг бүхий л замын туршид хайсан боловч олсонгүй.

[23] Дараань нөгөө хоёр хүн уулархаг нутгаас эргэн ирж, голыг гатлан, Нуны хүү Иошуа дээр очоод өөрсдөд нь тохиолдсон бүхнийг ярив.

[24] ТэдИошуад хэлэхдээ —ЭЗЭН үнэхээр бүх нутгийг бидний гарт өгсөн аж. Түүгээр барахгүй тэр нутгийн бүх оршин суугчид бидний өмнө зүрх алдаж байна гэлээ.

Иошуа — Chapters