[1] Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд —Чиний нас ихэд өндөр болов. Гэвч эзэмшилд авах маш их газар байсаар л байна.
[2] Үлдсэннутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох
[3] Египетийнзүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эздийн газар нутаг буюу аввичуудын газар нутаг,
[4] өмнөзүгт канаанчуудын бүх нутаг болон аморичуудын хил нутаг дахь Афекийг хүртэлх сидончуудад харьяалагдах Меара,
[5] мөнгебаличуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, дорно дахь бүх Ливан юм.
[6] Ливанаасавахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Би чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон хуваарилагтун.
[7] Тэгэхээродоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.
[8] Манассегийн нөгөө хагас овгийнхонтой хамт Реубен болон Гадынхан ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсний дагуу Иорданаас цааших зүүн зүгийн нутгийг хүлээн авсан байжээ.
[9] Энэнь Арнон голын хөндийн захад орших Ароер болон хөндийн дунд орших хотоос эхлээд Дибоныг хүртэл Медебагийн тал газар,
[10] мөнХешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх хотуудаас Аммоны хөвгүүдийн нутгийн хилийг хүртэл үргэлжилж байсан юм.
[11] МөнГилеад болон гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ, бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу
[12] Аштаротба Едреид хаанчилж байсан (Рефаимын удмаас хамгийн сүүлчийн), Башан дахь Огийн бүхий л хаант улсыг багтааж байсан. Учир нь Мосе тэднийг ялж, газар нутгийг нь эзлэн авсан юм.
[13] ГэвчИзраилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн.
[14] ЗөвхөнЛевийн овогт тэр ямар ч өв өгсөнгүй. ЭЗЭН айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд галаар өргөсөн тахилууд бол тэдний өв юм.
[15] Ийнхүү Мосе Реубений хөвгүүдэд тэдний ургийн дагуу өвийг нь өгөв.
[16] Ингээдтэдний нутаг дэвсгэр нь Арнон голын хөндийн ард орших Ароер мөн хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутгаас
[17] Хешбонба тал нутаг дахь түүний бүх хотууд, тухайлбал Дибон, Бамот-баал, Бет-баал-меон,
[18] Иахаз, Кедемот болон Мефаат,
[19] Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар,
[20] Бет-пеорба Писгагийн хормой газар ба Бет-иешимот зэргийг,
[21] бүртал газрын бүх хот ба Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүхий л улс юм. Мосе түүнийг уг нутагт амьдарч байсан Сихоны ноёд болох Еви, Рекем, Зур, Хур, Реба зэрэг Мидианы удирдагчдын хамт бут цохив.
[22] Израилийнхөвгүүд бусад алагдагсдаас гадна бас Беорын хүү мэргэч Баламыг сэлмээр цавчив.
[23] Реубенийхөвгүүдийн нутгийн хил нь Иорданы эрэг байлаа. Эдгээр нь хотууд ба тэдний тосгодууд тэдний ургуудын дагуух Реубений хөвгүүдийн өв байв.
[24] Мосе мөн Гадын овогт, Гадын хөвгүүдэд ургуудынх нь дагуу өвийг өгөв.
[25] Тэднийнутаг дэвсгэр нь гэвэл Иазер Гилеадын бүх хотууд, мөн Раббагийн урд тал дахь Ароерыг хүртэл тэлэх Аммоны хөвгүүдийн нутгийн хагас,
[26] мөнХешбоноос Рамат-мизпе болон Бетонимыг хүртэл, Маханаимаас Дебирийн нутгийг хүртэл,
[27] мөнхөндийд Бет-харам, Бет-нимра, Суккот ба Зафон, болон Хешбоны хаан Сихоны хаант улсын Иорданаар хязгаарлагдсан үлдсэн хэсгээс Иорданы цаана зүүн талд Хиннеретийн далай хүртэлх нутаг байлаа.
[28] Эдгээрнь хотууд болон тэдний тосгод, тэдний ургуудын дагуух Гадын хөвгүүдийн өв нь байв.
[29] Мосе бас Манассегийн овгийн хагаст буюу Манассегийн хөвгүүдийн овгийн хагаст, ургуудынх нь дагуу нутаг оноосон билээ.
[30] Нутагдэвсгэр нь Маханаимаас бүх Башаныг, Башаны хаан Огийн бүх хаанчлал болон Башан дахь Иаирын бүх суурин, нийтдээ жаран хотыг оролцуулж байв.
[31] Гилеадынхагас, мөн Башан дахь Огийн хаанчлалын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст, тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.
[32] Эдгээр нь Иорданы цаад талд Иерихогийн зүүнтэйд Моабын талд байхдаа Мосегийн өв болгон хуваасан газар нутгууд юм.
[33] ГэвчЛевийн овогт Мосе ямар ч өвийг өгсөнгүй. Израилийн Бурхан ЭЗЭН тэдэнд амласанчлан, Өөрөө тэдний өв нь байлаа.