[1] Иосефын хөвгүүдэд ногдсон газар нутаг Иерихогийн дэргэдэх Иорданаас буюу Иерихогийн усны зүүнтэйгээс эхэлж, тэндээсээ цөлөөр дамжин Бетелийн уулархаг нутаг уруу өгсөв.
[2] Энэнь цаашлан Бетелээс (буюу Лузаас) явж Атарот дахь Архигийн хил хязгаар уруу үргэлжлэв.
[3] Баруунзүгт Иафлетын нутаг уруу уруудан, доод Бет-хороны бүс нутаг болон бүр Гезер уруу хүрч, тэнгист ирэн төгсөж байв.
[4] Иосефын хөвгүүд болох Манассе ба Ефраим хоёр өөрсдийн өвийг авав.
[5] Ефраимынхөвгүүдийн ургийнх нь дагуу нутаг дэвсгэр нь гэвэл өвийнх нь хил зүүнтэйд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэл байв.
[6] Тэгээдуг хил Михметатын хойд зүгээр баруун тийшээ чиглэн Таанат-шило уруу зүүн тийш эргэн, хажуугаар өнгөрч Ианоагийн тэнгисийн зүүн талаар үргэлжлэн байв.
[7] Энэнь Ианоагаас Атарот болон Наара уруу уруудан, Иериход хүрч, Иордан уруу гарч ирж байв.
[8] Таппуагаасуг хил нь баруун тийш Кана горхи хүртэл үргэлжлэн тэнгис хүрч төгсөж байв. Энэ нь Ефраимын хөвгүүдийн ургуудынх нь дагуух өв билээ.
[9] МөнМанассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хотууд нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов.
[10] ХаринГезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.