Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:49

[1] Ингээд Иошуа өглөө эртлэн босов. Тэр Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иордан уруу ирж, гатлахынхаа өмнө тэндээ хонов.

[2] Гурванхоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж,

[3] хүмүүсттушаан —Та нарын Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та бүхэн байрнаасаа хөдөлж, араас нь даган яв.

[4] Харинавдар болон та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд бүү дөхөж ойрт. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв.

[5] Тэгээд Иошуа хүмүүст —Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно хэмээв.

[6] Иошуатахилч нартай ярин, —Гэрээний авдрыг аван, хүмүүсийн өмнө гарч голыг гатлан яв гэв. Тиймээс тэд гэрээний авдрыг авч, хүмүүсийн өмнө тэргүүлэн явав.

[7] ЭЗЭН Иошуад —Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно.

[8] Цаашлаад, гэрээний авдрыг авч яваа тахилч нарт чи тушаан "Та нар Иорданы эргийн усанд хүрч очоод усан дотор зогс" гэж хэл гэлээ.

[9] ТэгээдИошуа Израилийн хөвгүүдэд —Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв.

[10] Иошуахэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно.

[11] Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна.

[12] Тиймээсодоо Израилийн овгуудаас бүгдээс нь тус бүр нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсдөдөө зориулан ав.

[13] Бүхгазар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд ормогц Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.

[14] Ингээд хүмүүс Иорданыг гатлахаар майхнаа буулгасан ба гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа.

[15] (Ургац хураалтын өдрүүдийн туршид Иордан бүх эргээ халин үерлэсэн байдаг) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц,

[16] дээрээсурсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотоос нилээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн харалдаа гатлан гарав.

[17] БүхИзраиль нийт үндэстнээрээ хуурай газраар Иорданыг гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иорданы голд хуурай газар дээр бат зогсож байлаа.

Иошуа — Chapters