[1] Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье.
[2] Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэр элчүүдийг мэдэлгүй зочилсон юм.
[3] Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар ѳѳрсдѳѳ ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана.
[4] Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан щүүнэ.
[5] Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мѳнгийг хайрлахаас чѳлѳѳтэй байг. Учир нь Тэр Ѳѳрѳѳ "Би чамайг хэзээ ч орхихгүй, чамайг хэзээ ч мартахгүй" гэж айлдсан.
[6] Тиймд бид зоригтойгоор "Эзэн миний туслагч Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?" гэдэг.
[7] Та нарт Бурханы үгийг ярьсан удирдагчдаа сана. Тэдний амьдралын гарцыг эргэцүүлж, итгэлийг нь дуурай.
[8] Есүс Христ ѳчигдѳр ч, ѳнѳѳдѳр ч бас мѳнхѳд хэвээрээ.
[9] Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Учир нь зүрх чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ.
[10] Бидэнд тахилын щирээ бий. Асрын үйлчлэгчид түүнээс юм авч идэх эрхгүй байдаг.
[11] Учир нь нүглийн учир ариун газарт тэргүүн тахилч цусыг нь авчирдаг амьтдын бие хуарангийн гадна щатаагддаг.
[12] Тиймээс Есүс бас Ѳѳрийнхѳѳ цусаар хүмүүсийг ариусгахын тулд хаалганы гадна зовсон билээ.
[13] Иймээс Түүнийг доромжилсныг нь бид үүрэн, хуарангийн гадна гарч Түүн уруу очицгооё.
[14] Учир нь энд бидэнд бат орщих хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна.
[15] [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж ѳргѳцгѳѳе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм.
[16] Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.
[17] Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бѳгѳѳс та нарт ямар ч ащиг болохгүй.
[18] Бидний тѳлѳѳ залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүщтэй явахыг хүсэн, сайн мѳс чанартай гэдэгтээ бат итгэдэг.
[19] Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж би хичээнгүйлэн гуйж байна.
[20] Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мѳнх гэрээний цусаарx үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан
[21] Ѳѳрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг бэлэн болгож, Ѳѳрийнхѳѳ мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.
[22] Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин хүлээж аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ.
[23] Бидний ах дүү Тимот суллагдсаныг мэдэцгээ. Тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана.
[24] Бүх удирдагчдадаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна.
[25] Нигүүлсэл нь та бүгдтэй байх болтугай.