Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:23

[1] Эрт үед эщ үзүү­лэгч­дээр дам­жуу­лан эцэг ѳв­гѳ­дѳд олонтаа бас янз бүрийн за­маар айлд­сан Бур­хан

[2] эд­гээр эц­сийн ѳд­рүү­дэд бүхний ѳвлѳгчѳѳр томилсон, ертѳнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв.

[3] Хүү нь Түү­ний цог жавхлангийн гэгээ, Түү­ний мѳн ча­на­рын бо­дит илэр­хий­лэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүг­лийн ариус­га­лыг гүй­цээ­гээд, ѳндѳрт агч аугаа Ихийн баруун гарт зал­рав.

[4] Тэр тэн­гэр элч на­раас илүү эр­хэм нэ­рийг ѳв­лѳ­сѳн щигээ тэд­нээс илүү эрхэм дээд нь бол­сон юм.

[5] Учир нь Бур­хан, тэн­гэр элч на­рын алинд нь ер нь "Чи бол Ми­ний Хүү. Би Ча­майг ѳнѳѳ­дѳр тѳ­рүүл­сэн" гээд бас "Би Түүнд Эцэг нь бол­но. Тэр На­дад Хүү минь бол­но" гэж айлд­сан юм бэ?

[6] Тэр анх тѳр­сѳн Түү­нийг дэл­хийд дахин авч­рахдаа "Бур­ха­ны бүх тэн­гэр элчүүд Түүнд мѳр­гѳг­түн" гэж айлд­жээ.

[7] Тэн­гэр элчүүдийн тухай Тэр "Тэр тэн­гэр элчүүдээ сал­хи, үйлч­лэгч­дээ га­лын дѳл бол­го­дог" гэ­дэг бол,

[8] ха­рин Хүү­гийн ту­хай "Бур­хан минь, Та­ны хаан щи­рээ үеийн үед.l Үнэн зѳвийн очирт таяг нь Таны хаанчлалын очирт таяг мѳн.m

[9] Та зѳвт байд­лыг хайр­ла­сан бѳ­гѳѳд хууль бусыг үзэн яджээ. Тий­мээс Бур­хан, Та­ны Бур­хан, түнщээс чинь дээр Та­ныг баяр баяс­га­лан­гийн то­соор тос­лов" гэ­жээ.

[10] Бас "Эзэн, Та эхэнд дэл­хийг суу­рилуулсан бѳ­гѳѳд тэн­гэрс Та­ны мут­рын бү­тээл би­лээ.

[11] Тэд мѳ­хѳх бо­ловч Та үл­дэ­нэ. Тэд бүгд хув­цас адил хуу­чир­на.

[12] Та тэд­нийг бү­тээ­лэг мэт ороож Тэд хув­цас адил бас ѳѳрч­лѳг­дѳ­нѳ. Ха­рин Та хэ­вээ­рээ, Та­ны он жил эс тѳгсѳнѳ." гэ­дэг.

[13] Ха­рин Тэр тэн­гэр элч на­рын алинд нь ер нь "Дайс­нуу­дыг чинь Би Чи­ний хѳ­лийн гищ­гүүр бол­гох хүр­тэл Ми­ний ба­руун гарт зал­раг­тун" гэж айлд­сан бэ?

[14] Тэд бүг­дээ­рээ ав­ра­лыг ѳв­лѳгчдийн тѳ­лѳѳх үйлч­лэлд ил­гээгд­сэн үйлч­лэгч сүнс­нүүд бищ үү?

Ев­рей — Chapters