[1] Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр жавхлант Нэгэний сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн Тахилч бидэнд байгаа явдал юм.
[2] Тэрээр ариун газрын хийгээд хүн бус харин Эзэн босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм.
[3] Учир нь тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахил ѳргѳхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мѳн ѳргѳх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй.
[4] Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч бищ байх байсан. Учир нь Хуулийн дагуу бэлгүүдийг ѳргѳдѳг тахилчид байсан.
[5] Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт, Мосе асрыг босгож дуусгах гэж байхад нь түүнд хэрхэн зааварчилснаар үйлчилдэг. Учир нь Тэр "Чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар" гэсэн юм.
[6] Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бѳгѳѳд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мѳн.
[7] Хэрэв тэрхүү анхных нь дутагдалгүй байсансан бол хоёр дахийг нь хайх завсаргүй байх байсан.
[8] Учир нь Тэр тэднээс дутагдал олоод "«Харагтун, Би Израилийн гэр ба Иудагийн гэртэй Щинэ гэрээ байгуулах ѳдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна.
[9] «Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хѳтѳлсѳн тэр ѳдѳр Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм. Учир нь тэд Миний гэрээн дотор байгаагүй бѳгѳѳд Би тэднийг үл хайхрав» гэж Эзэн айлдаж байна.
[10] Эзэн ийн айлдаж байна. «Учир нь тэр ѳдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би хуулиудаа санаанд нь оруулж, Зүрхэнд нь бичнэ. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.
[11] Тэд хажуудах болон ах дүү болгондоо "Эзэнийг мэд" гэж сургахгүй. Учир нь ѳчүүхнээсээ агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно.
[12] Учир нь Би тэдний гэм бурууд ѳрщѳѳнгүй хандана. Би цаащид нүглийг нь дурсахгүй»" гэв.
[13] Тэр "щинэ" гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.