Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:50

[1] Тий­мээс бид гулсаад ѳнгѳрчихгүйн тулд сонс­соноо тун ан­хаа­рах ёс­той.

[2] Учир нь тэн­гэр элч на­раар хэ­лүүл­сэн үг бат­тай бай­сан бѳ­гѳѳд али­ваа тэрслэл ба дуул­га­вар­гүй бай­дал нь щу­дар­га ха­риу­гаа хүрт­сэн бол,

[3] бид ийм агуу ав­ра­лыг үл хайх­раад хэр­хэн зуг­таах би­лээ? Энэ­хүү ав­ра­лыг эх­лээд Эзэн айлд­сан бѳ­гѳѳд сонс­сон нь би­дэнд ба­тал­сан юм.

[4] Бур­хан бас хүс­лийн да­гуу тэм­дэг хий­гээд гай­хамщ­гаар, янз бү­рийн хү­чит үйлс бо­лон Ариун Сүнс­ний бэл­гүү­дээр гэр­чил­сэн би­лээ.

[5] Учир нь Тэр бид­ний ярь­даг ирэх ер­тѳн­цийг тэн­гэр элчүүдэд за­хи­руул­сан­гүй.

[6] Ха­рин нэг нь хаа нэг­тээ ийн­хүү гэр­чил­жээ. "Хүн гэгч юу бо­лоод Та түүнд са­наа та­ви­на вэ? Эс­вэл хү­ний хүү гэгч юу бо­лоод Та түү­нийг анхаарна вэ?

[7] Та түү­нийг тэн­гэр элч на­раас арай дорд бол­го­ж, Цог жавх­лан ба хүн­дэт­гэ­лийн тит­мийг түүнд Та ѳмс­гѳж, [Мутрынхаа бү­тээ­лүү­дийг за­хи­руу­ла­хаар то­мил­жээ.]n

[8] Та бүх юм­сыг [түү­ний] хѳл дор оруул­сан" гэ­жээ. Учир нь бүх юмыг түү­ний эр­хэнд оруу­лах­даа эр­хэнд нь оруу­лаа­гүй юуг ч Тэр үл­дээ­сэн­гүй. Ха­рин эдү­гээ бүх юм түү­ний эр­хэнд орс­ныг бид ха­раа­хан үзээ­гүй л бай­на.

[9] Ха­рин Бур­ха­ны ни­гүүлс­лээр хүн бү­рийн тѳ­лѳѳ үх­лийг ам­са­хын тулд тэн­гэр элч на­раас арай дорд бол­гогд­сон бѳ­гѳѳд үх­лийн зов­лон­гийн учир цог жавх­лан хий­гээд хүн­дэт­гэ­лийн ти­тэм ѳмс­сѳн Есү­сийг бид хар­даг.

[10] Олон хѳв­гүү­дийг цог жавхланд авч­рах­даа тэд­ний ав­ра­лын Зо­хиог­чийг зов­лон­гоор тѳгс бол­гох нь Түүнд зо­хис­той бай­жээ. Бүх юмс Түү­ний тѳлѳѳ бѳ­гѳѳд Түү­гээр бүх юмс бай­даг.

[11] Учир нь Ариус­гагч бо­лон ариус­гаг­дсан бүгд нэг га­рал­тай юм. Ий­мээс Тэр тэд­нийг ах дүүс гэж дуу­да­хаас ичээ­гүй бѳ­гѳѳд

[12] "Та­ны нэ­рийг Би ах дүү нартаа тун­хаг­ла­на, Чуул­га­ны дунд Та­ныг Би маг­тан дуул­на",

[13] мѳн "Би Түүнд найд­на", "На­майг бо­лон Бур­ха­ны На­дад ѳг­сѳн хүүх­дүү­дийг ха­раг­тун" гэ­жээ.

[14] Тийн­хүү хүүх­дүүд нь мах цусны та­сар­хай бо­лов. Түүнч­лэн Тэр Ѳѳ­рѳѳ бас та­сар­хай бол­сон. Ин­гэс­нээр Тэр үх­лийн хүч бу­юу диа­во­лыг үх­лээ­рээ уст­гаж,

[15] бүх на­саа­раа үх­лийн айд­саар боолч­лог­дож бай­сан бүгдийг чѳ­лѳѳ­лѳх юм.

[16] Учир нь Тэр үнэ­хээр тэн­гэр элч нарт бус, ха­рин Аб­ра­ха­мын үр удамд санаа тавьдаг.

[17] Тий­мээс Бур­ханы ѳмнѳ ѳр­щѳѳн­гүй, ит­гэм­жит Тэр­гүүн Та­хилч болж хү­мүү­сийн нүг­лийг цагаатгахын тулд Тэр бүх та­лаа­раа ах дүү нар­тай­гаа адил болох ёс­той байв.

[18] Учир нь Тэр Ѳѳ­рѳѳ со­риг­дон зов­лон эдэлсэн тул со­ригдогсдод ту­салж чад­на.

Ев­рей — Chapters