[1] Учир нь Хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул Хууль жил бүр байнга ѳргѳдѳг ѳнѳѳх л тахилуудаар, ойртон ирэгчдийг тѳгс болгож чадахгүй.
[2] Эс бѳгѳѳс, үйлчлэгчид нь нэгэнт цэвэрщигдээд нүглийн мѳс чанар нь цаащид байхгүй болсон тул тахилгалахаа больсон байх байсан бищ үү?
[3] Харин тэр тахилд нь жилийн жилд нүглийн сануулга буй.
[4] Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.
[5] Тиймээс Тэр ертѳнцѳд ирэхдээ "Та ѳргѳл ба тахилыг хүсээгүй, Харин Та Надад бие бэлдсэн.
[6] Щатаалт ба нүглийн тахилыг Та эс таалав.
[7] Тэгээд Би «Үзэгтүн. Бурхан минь, Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн" гэв.
[8] Дээрхийг хэлэхдээ "Тахил ба ѳргѳл, щатаалт ба нүглийн тахилыг Та хүсээгүй. Та тэднийг эс таалав. (Эдгээр нь Хуулийн дагуу ѳргѳгддѳг)" гэсэн.
[9] Дараа нь Тэр "Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ" гэж хэлэв. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг.
[10] Энэхүү хүслээр бид Есүс Христийн бүгдийн тѳлѳѳ нэгмѳсѳн биеэ ѳргѳсѳн ѳргѳлѳѳр ариусгагдсан юм.
[11] Тахилч болгон ѳдѳр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах ѳнѳѳх л тахилуудаа дахин дахин ѳргѳсѳѳр зогсдог.
[12] Харин Тэр нүглийн тѳлѳѳ ганц тахил үүрд ѳргѳѳд, Бурханы баруун гарт заларсан бѳгѳѳд
[13] үүнээс дайснуудыг нь хѳлийнх нь гищгүүр болгох хүртэл хүлээж байна.
[14] Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд тѳгс болгожээ.
[15] Ариун Сүнс бидэнд мѳн гэрчилдэг. Учир нь Тэр
[16] "Эзэн айлдаж байна. «Тэр ѳдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ» гээд,
[17] цаащ нь «Би цаащид тэдний нүгэл Тэдний хууль бус явдлыг санахгүй»" гэжээ.
[18] Эдгээрийн уучлал хаа байна, тэнд цаащид нүглийн тѳлѳѳх тахил үгүй болдог.
[19] Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар,
[20] махан бие болох хѳщгѳѳр нь дамжуулан Түүний нээсэн щинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул,
[21] мѳн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул
[22] ёрын мѳс чанараас цэвэрлэгдэхийн тулд ѳѳрсдийн зүрхэнд цацуулж, биеэ ариун усаар угаалган, дүүрэн итгэлтэй үнэн зүрхээр ойртон очицгооё.
[23] Найдвараа хүлээн зѳвщѳѳрснѳѳ гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ.
[24] Бие биенээ хайр болон сайн үйлсэд урамщуулахад анхааръя.
[25] Ингэхдээ заримынх нь зурщил болсон щиг хамтран цуглахаа болилгүй, харин нѳгѳѳ ѳдѳр ойртож буйг харах тусам бие биенээ зоригжуулъя.
[26] Бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвээс нүглийн тѳлѳѳх тахил цаащид үлдэхгүй.
[27] Харин щүүлт хийгээд эсэргүүцэгчдийг щатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ.
[28] Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр ѳрщѳѳлгүй үхдэг.
[29] Бурханы Хүүг уландаа гищгэж, ѳѳрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд щийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?
[30] Учир нь "Ѳщѳѳ авалт нь Минийх. Хариуг нь Би ѳгнѳ" гээд, дахиж "Эзэн Ѳѳрийн хүмүүсийг щүүнэ" гэж айлдсан Түүнийг бид мэднэ.
[31] Амьд Бурханы гарт орох нь аймщигтай хэрэг.
[32] Та нар урьдын ѳдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг тэвчсэнээ санагтун.
[33] Буруутгал болон цѳхрѳл дотор үзмэр болж, тийнхүү ад үзэгдэгсдийн хамсаатан болж байсан.
[34] Учир нь илүү сайн мѳнхийн ѳмчтэйгѳѳ та нар мэдэх тул хоригдогсдыг ѳрѳвдѳж, эд хѳрѳнгийг чинь булаахад ч баяр хѳѳртэй байсан.
[35] Тиймд агуу щагнал бүхий итгэлээ бүү хаягтун.
[36] Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.
[37] "Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ Эс саатна
[38] Харин зѳвт нэгэн минь итгэлээр амьдрах бѳгѳѳд Хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг эс таална" гэжээ.
[39] Харин бид сүйрэл уруу ухрагсдаас бус харин итгэж, амийг хадгалагсдаас билээ.