[1] Учир нь хүмүүсээс авагдсан тэргүүн тахилч болгон бэлэг болоод нүглийн тѳлѳѳ тахил ѳргѳхийн тулд Бурханд хүмүүсийн тѳлѳѳ томилогддог.
[2] Тэр ѳѳрѳѳ ч мѳхѳсдлѳѳр хүрээлэгдсэн учраас үл мэдэгч болон тѳѳрѳлдѳгчийг ѳрщѳѳх чадвартай байв.
[3] Энэхүү щалтгааны учир тэр хүн нүглийн тѳлѳѳх тахилыг хүмүүсийн ба түүнчлэн ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ ѳргѳх ёстой ажээ.
[4] Хэн ч ѳѳртѳѳ энэ хүндлэлийг авахгүй, харин Аароны адил Бурханаар дуудагдсан нь авна.
[5] Түүнчлэн Христ Тэргүүн Тахилч болон Ѳѳрийгѳѳ алдарщуулаагүй, харин Түүнд "Чи бол Миний Хүү Би Чамайг ѳнѳѳдѳр тѳрүүлэв" гээд,
[6] бас ѳѳр газар "Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагууo Мѳнхийн Тахилч юм" гэж Айлдагч нь алдарщуулсан юм.
[7] Тэрээр махан биеийнхээ ѳдрүүдэд Ѳѳрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хащхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа ѳргѳсѳн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.
[8] Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан.
[9] Тэр тѳгс болгогдсоноороо Ѳѳрт нь дуулгавартай байдаг бүхэнд мѳнх авралын эх үндэс нь болсон бѳгѳѳд
[10] Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагууp Тэргүүн Тахилчаар ѳргѳмжлѳгдѳв.
[11] Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна.
[12] Учир нь энэ цагт та нар багщ байх ёстой боловч та нарт Бурханы үгсийн эхний үндсүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.
[13] Учир нь сүүгээр амьдрагч бүр зѳвт байдлын үгэнд гарщаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажээ.
[14] Харин бор хоол нь тѳлѳвщсѳн хүмүүст зориулагддаг. Тэдний дасгалжсан нь сайн мууг ялгахад суралцжээ.