Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:22

[1] Тиймд тэн­гэр­лэг дууд­ла­гыг ху­ваал­цагч ариун ах дүү нар аа, бид­ний хү­лээн зѳв­щѳѳр­дѳг Элч ба Тэр­гүүн Та­хилч бо­лох Есү­сийг ажицгаа.

[2] Түү­ний [бүх] гэрт Мо­се ит­гэм­жит байс­ны адил Тэр Ѳѳ­рийг нь то­мил­сон Нэ­гэнд ит­гэм­жит бай­сан юм.

[3] Учир нь ба­рил­га­чин ба­рил­гаа­саа илүү хүн­дэт­гэл хү­лээд­гийн адил Мо­се­гээс илүү их алд­рыг Тэр хүр­тэх зо­хис­тойд тоо­цогд­сон юм.

[4] Учир нь али­ваа ба­рил­га хэн нэг­нээр ба­ригд­даг. Ха­рин бүх юм­сыг барьсан нь Бур­хан мѳн.

[5] Учир нь хо­жим яриг­дах ёстой гэрч­лэ­лийн тѳ­лѳѳ Мо­се үйлч­лэгчийн хувьд Түү­ний бүх гэрт ит­гэм­жит бай­сан.

[6] Ха­рин Христ, Хүүгийн хувьд Түү­ний гэрт ит­гэм­жит юм. Бид зо­риг бо­лон найд­ва­рын сайрх­алаа эцэс хүр­тэл бат са­хи­ваас бид Түү­ний гэр болой.

[7] Тий­мээс Ариун Сүнс "Ѳнѳѳ­дѳр та нар Түү­ний дууг сон­сох аваас,

[8] Цѳл дэх со­рил­тын ѳдѳр тэрслэл дэх щиг Та нар зүр­хээ бүү ха­тууруул.

[9] Тэнд эц­гүүд чинь со­рил­тоор На­майг сорьж, Дѳ­чин жи­лийн турщ үйл­сийг минь хар­сан.

[10] Тиймд Би энэ үеийн­хэнд уур­лаж, «Тэд зүр­хэн­дээ үр­гэлж тѳѳ­рѳлд­дѳг. Тэд Ми­ний за­мыг мэд­сэн­гүй» гэж хэлэв.

[11] «Тэд амралт уруу минь эс орно» гэж Би хи­лэг­нэн анд­гай­лав" гэ­жээ.

[12] Ах дүү нар аа, та на­раас хэн нэг нь ёрын, ит­гэл­гүй зүрх­тэй байж, амьд Бур­ха­наас са­лах вий хэмээн бол­гоомж­лог­тун.

[13] Ха­рин "ѳнѳѳ­дѳр" гэг­дэж л бай­гаа бол бие бие­нээ ѳдѳр бүр зо­риг­жуу­лаг­тун. Эс бѳ­гѳѳс та на­раас хэн нэ­гэн чинь нүг­лийн мэх­лэ­лээр ха­туу­рах вий.

[14] Учир нь бид ит­гэ­лийн­хээ эх­лэ­лийг эцсээ хүр­тэл бат са­хи­ваас Хрис­тийн ху­ваал­цаг­чид бол­сон бай­на.

[15] Энэ нь "Ѳнѳѳ­дѳр та нар Түү­ний дууг сон­сох аваас, Тэрслэл дэх щиг зүр­хээ бүү ха­тууруул" гэ­сэнч­лэн юм.

[16] Сонс­сон атал тэрсэлсэн нь хэн би­лээ? Үнэн­дээ Мо­се­гийн дор Еги­пе­тээс гар­сан тэд бүг­дээ­рээ бищ гэж үү?

[17] Тэр дѳ­чин жи­лийн турщ хэнд хилэгнэв? Нү­гэл үйл­дэж, цѳлд бие нь унагсдад бищ үү?

[18] Амралт уруугаа эс оруулна гэж Тэр хэнд анд­гайл­сан бэ? Дуул­га­вар­гүй бай­сан тэ­дэнд бищ үү?

[19] Ит­гэл­гүй учир тэд орж ча­даа­гүйг бид хардаг.

Ев­рей — Chapters