[1] Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мѳн.
[2] Учир нь ахмадууд түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.
[3] Бурханы үгээр ертѳнц бүтээгдсэн бѳгѳѳд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог.
[4] Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд ѳргѳв. Үүгээрээ тэр зѳвт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.
[5] Итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээщ аваачигдсан. Бурхан түүнийг дээщ аваачсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа ѳмнѳ Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ.
[6] Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Ѳѳрийг нь хайгчдад Тэр Щагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.
[7] Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын тѳлѳѳ хѳвѳгч авдрыг сүсэглэн бэлдсэн бѳгѳѳд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зѳвт байдлыг ѳвлѳгч болжээ.
[8] Итгэлээр, Абрахам ѳв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаащаа ч явж байгаагаа мэдэлгүй гарч явав.
[9] Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран ѳвлѳгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.
[10] Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг бүтээгч ба барилгачин нь Бурхан мѳн.
[11] Итгэлээр, Сара хүртэл хэдийгээр нас нь хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна.v Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.
[12] Тиймд мѳн ганцаас, тэгэхдээ үхсэнээс ѳѳрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолщгүй олон нь тѳржээ.
[13] Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, ѳѳрсдийгѳѳ дэлхийд гаднынхан ба цѳлѳгдѳгсѳд гэдгийг хүлээн зѳвщѳѳрч итгэл дотор нас барсан билээ.
[14] Учир нь тийн ярьдаг нь эх нутаг хайж буйгаа тодорхой харуулдаг.
[15] Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан.
[16] Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мѳн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд хот бэлджээ.
[17] Итгэлээр, Абрахам соригдохдоо Исаакийг ѳргѳв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр ѳѳрийн ганц хүүгээ ѳргѳсѳн.
[18] Энэ нь түүнд "Исаакаар чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ" гэж айлдсан хүү нь байлаа.
[19] Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бѳгѳѳд тэр хүүгээ ийнхүү зураглалаар буцаан авсан юм.
[20] Итгэлээр Исаак ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерѳѳжээ.
[21] Итгэлээр Иаков нас барж байхдаа Иосефын бүх хѳвгүүнийг ерѳѳгѳѳд, таягаа тулж Бурханд мѳргѳсѳн юм.
[22] Итгэлээр Иосеф нас барж байхдаа Израилийн хѳвгүүд дүрвэх тухай дурдаж, ѳѳрийнх нь ясыг хаана тавихыг зааварлажээ.
[23] Итгэлээр Мосе тѳрѳхѳд түүнийг эцэг эх нь гурван сарын турщ нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг харж, хааны зарлигаас айсангүй.
[24] Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав.
[25] Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм.
[26] Христийн тѳлѳѳх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мѳн гэж тэр үзжээ. Учир нь тэр щагнал уруу харж байлаа.
[27] Итгэлээр Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.
[28] Итгэлээр тэр Дээгүүр Ѳнгѳрѳх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм.
[29] Итгэлээр тэд хуурай газраар явж байгаа юм щиг Улаан тэнгисийн дундуур гарсан. Египетчүүд үүнийг нь оролдоод залгигдав.
[30] Итгэлээр Иерихогийн хэрмийг долоон ѳдрийн турщ тойрсны дараа тэр нуржээ.
[31] Итгэлээр янхан эм Рахаб турщуулуудыг амар тайван хүлээн аваад дуулгаваргүйчүүдтэй хамт амь үрэгдээгүй юм.
[32] Би ѳѳр юу ярих вэ? Би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эщ үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй.
[33] Тэд итгэлээр хаанчлалуудыг эзэлж, зѳвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,
[34] галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.
[35] Эмэгтэйчүүд ѳѳрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чѳлѳѳѳлѳлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм.
[36] Зарим нь доромжлогдон, тащуурдуулсан. Тиймээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.
[37] Тэд чулуугаар щидүүлэн, соригдож, тас хѳрѳѳдѳгдѳн, илдэнд хѳнѳѳгдѳж, хонь ямааны арьс нѳмрѳн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.
[38] Тэд цѳл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.
[39] Итгэлээрээ тэд бүгд сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж.
[40] Яагаад гэвэл Бурхан бидний тѳлѳѳ илүү сайныг урьдаас харж байсан. Ингэснээр тэд бидэнгүйгээр тѳгс болгогдох ёсгүй юм.