Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:08

[1] Учир нь энэ Мел­хи­зе­дек бол Са­ле­мын хаан, Хам­гийн Дээд Бур­ха­ны та­хилч бѳ­гѳѳд хаа­дыг хя­даад бу­цаж яваа Аб­ра­хам­тай уул­заж, түү­нийг ерѳѳ­сѳн юм.

[2] Аб­ра­хам ч бүх олз­ны­хоо арав­ны нэ­гийг түүнд тас­лан ѳг­чээ. Нэ­рийг нь ор­чуул­бал эх­лээд "Зѳвт байд­лын хаан", да­раа нь Са­ле­мын хаан бу­юу "Амар тайв­ны хаан" авай.

[3] Тэр эцэг­гүй, эх­гүй, ураг удамгүй, эх­лэ­лийн ѳдѳр ч үгүй, амийн тѳгс­гѳл ч үгүй, ха­рин Бур­ха­ны Хүү­тэй адил бол­гог­дож үүрд та­хил­чаар бай­даг ажээ.

[4] Ѳвѳг Аб­ра­хам олз­ноосоо арав­ны нэ­гийг түүнд ѳг­сѳн. Тэр хүн ямар агуу байс­ныг ха­раг­тун.

[5] Та­хил­чийн үүр­гийг хү­лээн ав­даг Ле­вийн хѳв­гүүд ѳѳрс­дийн ах дүү на­раас бу­юу Аб­ра­ха­мын уд­маас га­рал­тай хү­мүү­сээс ч арав­ны нэ­гийг цуг­луу­лах Хуу­лийн ту­щаал­тай ажээ.

[6] Ха­рин тэр тэд­нээс угсаалсан бус ч Аб­ра­ха­маас арав­ны нэ­гийг ху­раа­сан бѳ­гѳѳд ам­лалт­тай нэг­нийг ерѳѳв.

[7] Гэ­тэл ямар ч мар­гаан­гүй­гээр ба­га нь агуу нэг­нээ­рээ ерѳѳгд­дѳг юм.

[8] Энд үхэх хү­мүүс арав­ны нэ­гийг ав­даг юм бол, тэнд амьд гэж гэрч­лэгд­сэн нь ав­даг бай­на.

[9] Арав­ны нэ­гийг хү­лээн авагч Ле­ви хүр­тэл Аб­ра­ха­маар дам­жуу­лан арав­ны нэ­гийг ѳг­сѳн гэж хэлж бо­лох юм.

[10] Учир нь Аб­ра­хам Мел­хи­зе­дек­тэй уул­зах үед Ле­ви эц­гийн­хээ уу­цанд бай­саар байв.

[11] Тѳгс тѳ­гѳл­дѳр бай­дал нь Ле­вийнх­ний та­хил­чийн үүр­гээр ир­дэг бай­сан юм бол (Учир нь үүн дээр үн­дэс­лэн хү­мүүст Хууль ѳг­дѳг байв) юунд Аа­ро­ны хэр­гэ­мийн да­гуу нэр­лэг­дэл­гүй, Мел­хи­зе­де­кийн хэр­гэ­мийн да­гууs гарч ирэх ѳѳр та­хилч цаа­щид хэ­рэг­тэй бо­лов?

[12] Та­хил­чийн үү­рэг ѳѳрч­лѳг­дѳ­хѳд хууль ч ѳѳрч­лѳг­дѳх зайлщ­гүй бай­дал бий бол­дог аж­гуу.

[13] Учир нь ѳѳ­рийнх нь та­лаар эд­гээр зүйлс яриг­даж буй тэр хүн ѳѳр овогт харь­яа­лагд­сан бѳ­гѳѳд тэр ов­гоос хэн ч та­хи­лын щи­рээнд үйлчлээгүй юм.

[14] Учир нь бид­ний Эзэн бол Иу­да­гаас га­рал­тай нь то­дор­хой бѳ­гѳѳд тэр овогт ха­маа­тай та­хилч на­рын та­лаар Мо­се юу ч хэл­сэн­гүй.

[15] Мел­хи­зе­дек­тэй адил ѳѳр та­хилч гарч ир­сэн бол энэ нь улам ч то­дор­хой юм.

[16] Тэ­рээр ма­хан биед ха­маа­тай ту­щаа­лын хуу­лиар бус, ха­рин мѳхѳщ­гүй амийн хү­чээр гарч ир­сэн юм.

[17] Учир нь "Чи бол Мел­хи­зе­де­кийн хэр­гэ­мийн да­гууt Мѳн­хийн Та­хилч юм" гэж гэр­чил­сэн бай­на.

[18] Учир нь нэг та­лаар урь­дын ту­щаа­лыг дорой ба ащиг­гүйгээс нь болж хү­чин­гүй бол­гож буй бѳ­гѳѳд

[19] (учир нь Хууль юуг ч тѳгс бол­го­сон­гүй) нѳ­гѳѳ та­лаар илүү сайн найд­вар ѳгѳг­дѳж, үүгээр бид Бур­ханд ойрт­дог.

[20] Анд­гай­гүй бищ тул,

[21] (үнэн­дээ тэд анд­гай­гүй­гээр та­хилч нар бол­сон ажээ. Ха­рин Тэр Ѳѳрт нь "Эзэн андгайлсан бѳ­гѳѳд Са­наа­гаа ѳѳрч­лѳх­гүй. Чи бол мѳнхийн тахилч" гэж айлд­сан Нэ­гэ­ний тангаргаар бол­сон юм)

[22] тийн­хүү Есүс илүү сайн гэ­рээ­ний бат­лан даагч бо­лов.

[23] Нэг та­лаас, урь­дын та­хилч нар үй ол­ноо­роо бай­сан. Учир нь тэд­нийг ажи­лаа үр­гэлж­лүү­лэ­хэд нь үхэл саад бол­жээ.

[24] Гэ­тэл нѳ­гѳѳ та­лаас Тэр мѳн­хѳд бай­даг тул үл ѳѳрчлѳгдѳх та­хил­чийн үүр­эгтэй.

[25] Тий­мээс Тэр Ѳѳ­рѳѳр нь дам­жуу­лан Бур­ханд ойр­тогс­дыг бү­рмѳсѳн аварч чадна. Учир нь Тэр тэдний тѳлѳѳ зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.

[26] Учир нь би­дэнд ариун, гэм­гүй, бу­зар­таа­гүй агаад нү­гэлт­нүү­дээс тус­гаар­лагд­сан, тэн­гэ­рээс ѳн­дѳрт ѳр­гѳмж­лѳгд­сѳн тийм Тэр­гүүн Та­хилч байх нь зо­хилтой байв.

[27] Тэр тэд­гээр тэр­гүүн та­хилч на­рын адил эх­лээд ѳѳ­рийн нүг­лийн тѳ­лѳѳ, да­раа нь хү­мүү­сийн нүг­лийн тѳ­лѳѳ ѳдѳр бүр та­хил ѳр­гѳх щаард­ла­га­гүй. Учир нь Тэр Ѳѳ­рий­гѳѳ бүг­дийн тѳ­лѳѳ та­хилгалахдаа үү­нийг нэгмѳсѳн хий­жээ.

[28] Хууль нь мѳ­хѳс хү­мүү­сийг тэр­гүүн та­хил­чаар то­мил­дог бол Хуу­лийн да­раа ир­сэн тангаргийн үг нь харин мѳн­хѳд тѳгс бол­­сон Хүүг то­мил­дог би­лээ.

Ев­рей — Chapters