Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:28

[1] Тий­мээс бид ѳѳрс­дийг минь хү­рээ­лэн буй гэрч­лэ­лийн үлэмж агуу үүл­тэй тул али­ваа саад тот­гор ба амар­хан ур­хид­даг нүг­лийг ха­жуу тийщ нь тавьж, ѳм­нѳѳ та­вигд­сан урал­даанд тэв­чээр­тэй­гээр гүйц­гээе.

[2] Ит­гэ­лийг Эхлүүлэгч бѳ­гѳѳд Тѳгс­гѳгч бо­лох Есүс ѳѳд ха­рцгаая. Тэрээр ѳм­нѳ нь та­вигд­сан баяр баяс­га­лан­гийн тѳ­лѳѳ гу­тамщ­гийг эс тоом­сор­лон, за­гал­майг тэвч­сэн бѳ­гѳѳд Бур­ха­ны сэн­тий­н ба­руун гарт за­лар­сан юм.

[3] Сэт­гэ­лээр унах­гүй байж тэн­хээ­гээ ба­рах­гүйн тулд Ѳѳрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн Түү­нийг са­наг­тун.

[4] Нүг­лийн эс­рэг тэм­цэл­дээ цус урс­гах хүрт­лээ та нар ха­раа­хан эсэр­гүү­цээ­гүй бай­гаа.

[5] Та нарт хѳв­гүүд щи­гээ ханд­сан тэр­хүү сэнх­рүүл­лийг та нар март­жээ. "Ми­ний хүү, Эзэ­ний са­хил­га­жуу­лл­ыг бүү хѳн­гѳн үз. Тэр ча­майг зэм­лэх үед сэт­гэ­лээр бүү уна.

[6] Учир нь Эзэн хайр­ла­даг хү­нээ са­хил­га­жуул­даг. Тэр хү­лээн ав­даг хүү бол­го­ноо та­щуурд­даг" гэ­жээ.

[7] Та на­рын тэвч­дэг чинь са­хил­га бат­тай бо­ло­хын тѳ­лѳѳ юм. Бур­хан хѳв­гүүд­тэй­гээ щи­гээ та нар­тай харьц­даг. Учир нь эцэг нь са­хил­га­жуул­даг­гүй хүү хаа бай­на?

[8] Бүг­дээ­рээ хүрт­сэн са­хил­га та нарт үгүй бол та нар хѳв­гүүд нь бус, бу­тач аж.

[9] Бид­нийг са­хил­га­жуул­даг ма­хан биеийн эц­гүүд би­дэнд бай­сан. Бид тэд­нийг хүн­дэл­дэг бай­сан бол тэ­гэх тус­маа бид сүнс­ний Эцэгт за­хи­раг­дан амьд­рах нь үлэмж дээр бус уу?

[10] Учир нь тэд үзэм­жийнхээ да­гуу бид­нийг цѳѳн ѳдѳр са­хил­га­жуул­сан юм. Ха­рин Тэр бид­ний сайн сайх­ны тѳ­лѳѳ ажээ. Тэгс­нээр бид Түү­ний ариун чанарыг ху­ваал­цах юм.

[11] Бүх са­хил­гажуулал нь ту­хайн үе­дээ баяр хѳѳр­ бус, ха­рин уй га­щуу­ мэт са­наг­давч да­раа нь энэ нь түү­гээр дасгалжсанд нь зѳвт байд­лын амар ам­га­лан бү­хий үр жим­сийг гаргадаг.

[12] Иймд цуц­сан гар, сульд­сан ѳвд­гѳѳ тэнх­рүү­лэг­түн.

[13] До­го­лон нь за­маа­саа ха­зайх­гүй, ха­рин эд­гээг­дэ­хийн тулд хѳлдѳѳ зо­риулж щу­луун жим тавь.

[14] Бүх хүн­тэй эв­тэй бай­хыг бо­лон ариус­­лыг мѳщ­гѳг­түн. Үүн­гүй­гээр хэн ч Эзэ­нийг үзэх­гүй бо­лой.

[15] Хэн чинь ч Бур­ха­ны ни­гүүлс­лээс хоцрохгүйн тулд бо­лон аливаа га­щуун үн­дэс ур­ган хор уч­руу­лан, түү­гээр олноороо бу­зар­лаг­дах­гүйн тулд сэ­рэм­жил.

[16] Са­дар са­муун, эс­вэл хоол­ноос уу­ган хүү­гийн эр­хээ ху­далд­сан Есав щиг сү­сэг­гүй хүн бол­чих­гүйн тулд сэ­рэм­жил.

[17] Тэр да­раа нь ерѳѳ­л ѳв­лѳ­хийг хүс­сэн ч го­логд­сон би­лээ. Учир нь тэр ну­лимстайгаар ерѳѳ­л хай­сан хэ­дий чw гэмщ­лийн тѳ­лѳѳх зай эс олсныг та нар мэд­нэ.

[18] Учир нь та нар хүрч бо­лох уул ѳѳд бо­лон дү­рэл­зэх гал, ха­ран­хуй, тү­нэр ха­ран­хуй, хуй сал­хи,

[19] бү­рээн хүн­гэ­нээн бо­лон үг­сийн дуу чи­мээ уруу ирээ­гүй. Үүнийг сонсогчид нь дахин үг бүү айлдаач хэмээн гуйж байв.

[20] Учир нь тэд "Амь­тан ч гэ­сэн уу­ланд хү­рэх аваас түүн уруу чу­луу щи­дэг­түн" гэ­сэн журмыг тэвчиж ча­даа­гүй юм.

[21] Энэ үзэгдэл айм­щиг­тай бай­сан тул Мо­се "Би ай­даст ав­таж, чи­чир­сэн" гэв.

[22] Ха­рин та нар Сион уул, амьд Бур­ха­ны хот, тэн­гэр­лэг Ие­ру­са­лим ѳѳд, бая­рын цуг­лаан дахь тоо томщ­гүй тэн­гэр элч нар,

[23] тэн­гэрт бүрт­гэгд­сэн анх тѳ­рѳгс­дийн чуул­ган, бүг­дийн Щүүгч Бур­хан бо­лон тѳгс бол­гогд­сон зѳвт хү­мүү­сийн сүнс­ уруу ир­сэн.

[24] Мѳн щи­нэ гэ­рээ­ний Зууч Есүс уруу бо­лон Абе­лын­хаас илүү дээр, ярь­даг, ца­цагд­сан цус уруу ир­сэн.

[25] Айл­даг­чийг үл хэрэгсэхээс та нар сэ­рэм­жил. Учир нь га­зар дээр тэ­дэнд са­нуул­сан түү­нийг тэд үл хэ­рэг­сээд зугт­чи­хаа­гүй бол тэ­гэх тус­маа тэн­гэ­рээс са­нуу­лагч Түү­нээс бид нүүр бу­руу­лан зуг­таж чад­на гэж үү?

[26] Тэ­гэ­хэд Түү­ний дуу дэл­хийг дор­гиосон. Ха­рин эдү­гээ Тэр "Би да­хиж нэг удаа зѳв­хѳн дэл­хийг бус, тэн­гэ­рийг ч мѳн сэг­сэр­нэ" гэж ам­ла­сан.

[27] "Да­хиж нэг удаа" гэ­дэг нь үл ган­хах нь үл­дэ­хийн тулд бү­тээгд­сэн ган­хах нь зай­луу­лаг­да­хыг хэлж бай­гаа юм.

[28] Тий­мээс бид үл ган­хах хаанч­ла­лыг хү­лээн ав­сан тул та­ларха­лаа илэр­хийлц­гээе. Үү­гээр хүнд­лэл, ай­дас бү­хий таа­лам­жит үйлч­лэ­лийг Бур­ханд ѳр­гѳх юм.

[29] Яа­гаад гэ­вэл бид­ний Бур­хан ща­таах гал мѳн.

Ев­рей — Chapters