Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:15

[1] Бур­хан ба Эзэн Есүс Хрис­тийн зарц Иа­ков би харьд тарх­сан ар­ван хоёр овогт мэнд­чилж бай­на.

[2] Ах дүү нар минь, элд­вийн со­рил­тод орох­доо үү­нийг бү­рэн баяр хѳѳр гэж үз.

[3] Ит­гэ­лийн чинь со­рилт ха­туужилд хүргэдгийг та нар мэ­дэх би­лээ.

[4] Ха­туу­жил нь тѳгс үйл байг. Тэг­вэл та нар тѳгс, бүтэн юугаар ч дутахгүй бай­на.

[5] Ха­рин та на­рын хэн нэ­г нь мэр­гэн ухаа­наар дут­вал, бүх хүнд ѳгѳѳм­рѳѳр, бу­руу­щаал­гүй ѳгѳгч Бур­ха­наас гуйг. Тэ­гээд түүнд ѳгѳг­дѳх бол­но.

[6] Ха­рин тэр ямар ч эр­гэл­зээ­гүй­гээр ит­гэ­лээ­рээ гуйг. Учир нь эр­гэл­зэгч нэ­гэн бол сал­хиар тууг­дан да­вал­гаа­лах тэн­ги­сийн дол­гио мэт ажээ.

[7] Тийм хүн Эзэ­нээс юм ав­на гэж бүү санаг.

[8] Хоёр санаатан нь бүх үйл­дээ тогт­вор­гүй бай­даг юм. Баячууд ба ядуурал

[9] Ха­рин эгэл дорд ах дүү нь ѳн­дѳр дот­роо ѳргѳмжлѳлдѳѳ сайр­хаг.

[10] Баян нь харин ѳѳ­рийн ба­самж­лалдаа сайр­хаг. Учир нь тэр ѳвс ногооны цэ­цэг мэт ѳн­гѳр­нѳ.

[11] Нар аагим халуунаар тѳѳнѳн гарч ѳв­сийг ган­даа­хад цэ­цэг нь унаж, гоё сай­хан бай­дал нь уст­даг. Үү­ний адил баян хүн ч зам­даа тийн­хүү үрэг­дэх бол­но.

[12] Со­рил­тыг тэс­вэр­лэ­дэг хүн ерѳѳл­тэй еэ! Учир нь тэр со­ригд­чи­хоод, Ѳѳ­рийг нь хайр­лагс­дад Эзэ­ний ам­ла­сан амийн тит­мийг хү­лээн ав­на.

[13] Хэн нь ч со­риг­дох­доо "Бур­хан на­майг сорьж бай­на" гэж бүү яриг. Учир нь Бур­хан бу­зар мууд со­ригд­дог­гүй бѳ­гѳѳд Ѳѳ­рѳѳ хэ­нийг ч сорь­дог­гүй.

[14] Ха­рин ѳѳ­рийн та­чаал­даа ав­таж, уруу та­таг­дахдаа хүн бүр со­ригд­дог.

[15] Тэ­гээд та­чаал нь үр тогтоон нүг­лийг тѳ­рүүл­дэг. Нү­гэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж.

[16] Хайрт ах дүү нар минь, бүү мэх­лэг­дэг­түн.

[17] Али­ваа сайн соёр­хол ба али­ваа тѳгс бэ­лэг нь дээ­рээс, гэр­лүү­дийн Эцэ­гээс бууж ир­дэг. Түүнд ѳѳрч­лѳлт ч, ѳѳрч­лѳг­дѳх сүү­дэр ч ү­гүй.

[18] Тэр хүс­лээрээ бид­нийг үнэ­ний үгээр тѳ­рүү­лэв. Ин­гэс­нээр бид Түү­ний бү­тээ­лүү­дийн анх­ны үр жимс нь бо­лох юм.

[19] Хайрт ах дүү нар минь, үү­нийг мэ­дэг­түн. Хүн бүр сон­сох­доо түр­гэн, ярих­даа удаан, уур хи­лэн­д хойр­го байг.

[20] Учир нь хү­ний уур хи­лэн Бур­ха­ны зѳвт байд­лыг бие­лүүл­дэг­гүй юм.

[21] Тий­мээс та нар бүх бу­зар бай­дал, хо­рон са­наа­ны­хаа хамаг л үл­дэгд­лийг ха­яж, до­тор чинь суул­гагд­сан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг да­руух­наар хү­лээж аваг­тун.

[22] Гэх­дээ ѳѳрс­дий­гѳѳ хуур­даг зү­гээр нэг сон­сог­чид бищ, үгийг хэ­рэг­жүү­лэг­чид байг.

[23] Учир нь сон­соод эс үйлд­эгч нь тѳ­рѳлх ца­рай­гаа то­линд харж бай­гаа хүн­тэй адил юм.

[24] Тэр ѳѳ­рий­гѳѳ ха­раад, эр­гэх­дээ ямар байс­наа да­руй март­даг.

[25] Ха­рин мар­там­хай сон­согч бус, хэ­рэг­жүү­лэгч байж, эрх чѳ­лѳѳ­ний хууль бо­лох тѳгс хуу­лийг ня­хуур үз­эн, түү­гээр байдаг нь үйлсдээ ерѳѳг­дѳх бол­но.

[26] Хэн нэ­гэн нь ѳѳ­рий­гѳѳ сүсэг­тэй хэ­мээн бод­дог хэ­дий ч хэл амаа ха­заар­ла­даг­гүй бол ѳѳрийн зүр­хээ хуурч буй бѳ­гѳѳд сүсэглэл нь ащиг­гүй ажээ.

[27] Бур­хан ба Эцэ­гийн ѳм­нѳ цэ­вэр бѳ­гѳѳд бу­зар­таа­гүй сүсэглэл бол ѳн­чин хү­мүүс, бэ­лэв­сэн эх­нэ­рүү­дийг зүдрэхэд нь эр­гэж тойрон, ѳѳ­рий­гѳѳ ертѳнцѳѳс бо­хир­дуулалгүй хамгаалах нь ажгуу.

Иа­ков — Chapters