[1] Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотоос бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд,
[2] мѳн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд:
[3] Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.
[4] Би залбиралдаа чамайг дурсахдаа Бурхандаа үргэлж талархдаг.
[5] Учир нь Эзэн Есүст хандсан итгэл ба бүх ариунтнуудад ѳгсѳн хайрын чинь талаар би сонсдог.
[6] Христийн тѳлѳѳх гэдгээс маань үүдэх аливаа сайныг чи таньснаар итгэлийн нѳхѳрлѳл чинь үр дүнтэй болоосой гэж би залбирч байна.
[7] Би хайраас чинь мащ их баяр баясгалан, тайвщралыг авсан. Дүү минь, чамаар ариунтнуудын зүрх тэнхрэв.
[8] Тиймээс, хийвэл зохих зүйлийг чинь чамд тущаах үлэмж зориг Христ дор надад бий боловч,
[9] хайрын учир би одоо байгаагаараа тухайлбал настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паулj гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя.
[10] Би Онесим гэдэг хүүгийнхээ тѳлѳѳ чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа тѳрүүлсэн юм.
[11] Тэр чамд урьд нь ащиггүй байсан бол, харин одоо чамд ч, надад ч чухамдаа ащигтай.k
[12] Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол зүрх минь билээ.
[13] Би сайн мэдээний тѳлѳѳ хүлээсэнд байхдаа түүнийг чиний ѳмнѳѳс ѳѳртѳѳ үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн.
[14] Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зѳвщѳѳрѳлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв.
[15] Түүнийг чи үүрд буцааж авахын учир тэр чамаас түр зуур салсан биз ээ.
[16] Цаащид тэрээр боол щиг бус, боолоос ч илүүгээр махан биеийн ч дор, Эзэний ч дор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү юм.
[17] Иймд чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав.
[18] Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд ѳртэй бол, үүнийг надтай тооцоорой.
[19] Паул би ѳѳрийн гараар бичиж байна. Би түүнийг нь тѳлье (Ѳѳртѳѳ бас надад ѳртэй гэдгийг чинь чамд сануулах хэрэггүй байх).
[20] Тийм ээ, дүү минь, Эзэн дор тусыг чинь авъя. Христ дор зүрхийг минь тэнхрүүл.
[21] Хэлснээс минь илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул дуулгавартай байдалд чинь итгэн, чамд би бичлээ.
[22] Үүнээс гадна надад нэг байр бэлдээрэй. Та нарын залбирлын учир би эргэн очно гэж найдаж байна. Тѳгсгѳлийн мэндчилгээ ба ерѳѳл
[23] Христ Есүс дор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна.
[24] Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна.
[25] Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.