[1] Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад, Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.
[2] ФилистчүүдСаул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, Саулын хөвгүүн болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алав.
[3] Саулынэсрэг тулалдаан хүчтэй болж, нум сумаар харвагчид түүнийг харвасанд тэр суманд оногдон хүнд шархдав.
[4] ТэгэхэдСаул өөрийн зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно хэмээн өгүүлэв. Гэвч зэвсэг баригч нь ихэд айж байсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, дээрээс нь унав.
[5] Зэвсэгбаригч нь Саулыг үхсэнийг үзээд өөрийнхөө илдний дээрээс унаж, Саулын дэргэд үхэв.
[6] Ийнхүүтэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, зэвсэг баригчтайгаа болон бүх хүмүүсийнхээ хамт үхэв.
[7] Хөндийн нөгөө талд болон Иордан голын цаад талд байсан Израиль хүмүүс Израилийн эрчүүдийг зугтааж, Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад хотуудыг орхиж, зайлав. Тэгээд филистчүүд ирж тэнд суужээ.
[8] Дарааөдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олов.
[9] ТэдСаулын толгойг огтлон, зэвсгийг нь мултлан авч, өөрсдийн шүтээнүүдийн сүм болон ардуудад сайхан мэдээг хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээв.
[10] ТэдСаулын зэвсгийг Аштаротын сүмд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хананд өлгөв.
[11] Иабеш-Гилеадыноршин суугчид филистчүүдийн Саулд юу хийснийг сонсоод,
[12] бүхэр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саул болон түүний хөвгүүдийн цогцсыг Бет-Шаны хананаас авч, Иабешт авчран, тэнд шатаав.
[13] Тэгээдтэдний ясыг авч, Иабеш дахь сухай модон дор оршуулан, долоо хоног мацаг барив.