[1] Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргийн хуарангуудаа цуглуулав. Ахиш Давидад —Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн! хэмээн өгүүлэв.
[2] ДавидАхишт —Их сайн байна. Таны боол юу хийж чадахыг та мэдэх болно гэв. Тэгэхэд Ахиш Давидад —Сайн байна. Би чамайг бүх насаар чинь өөрийн бие хамгаалагчаар томиллоо гэв.
[3] Самуел нас эцэслэсэнд бүх Израиль түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад оршуулав. Саул мэргэч төлөгч нарыг өөрийн нутгаас хөөв.
[4] Филистчүүдцуглан ирж, Шунемд хуарагнан буудалласанд Саул бүх Израилийг цуглуулан, Гилбоад хуарагнан буув.
[5] Саулфилистчүүдийн хуаранг үзээд ихэд айж, зүрх нь чичрэв.
[6] СаулЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.
[7] ТэгэхэдСаул өөрийн зарц нартаа —Надад төлөгч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд —Ен-дорт нэгэн төлөгч эм бий гэлээ.
[8] Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр —Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв.
[9] Гэтэлтэр эм түүнд —Саул энэ нутгаас мэргэч төлөгч нарыг хөөж гаргасныг чи мэднэ. Тийн атал яагаад чи миний аминд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? хэмээн загнав.
[10] Саултэр эмд ЭЗЭНээр тангараглан, —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Энэ хэргээс болж чамд ямар ч шийтгэл оноогдохгүй гэж өгүүлэв.
[11] Тэгэхэдтэр эм —Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул —Надад Самуелыг дуудаж өгөөч гэв.
[12] Тэрэм Самуелыг үзэнгүүтээ чанга дуугаар хашхирав. Тэгээд тэр эм Саулд —Та юунд намайг мэхлэв? Та Саул байна? гэв.
[13] Хаантэр эмд —Бүү айгтун! Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм Саулд —Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв.
[14] Саултэр эмээс —Түүний дүр төрх нь ямар вэ? гэж асуусанд тэр эм —Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд, нүүрээрээ газар хүртэл мэхийн, хүндэтгэл үзүүлэв.
[15] Самуел Саулд —Юунд чи намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойг минь мэдүүлж өгөхийн тулд би таныг дуудлаа гэв.
[16] Самуел —ЭЗЭН чамаас салж, чиний дайсан болсон атал чи юунд надаас асууж байна вэ?
[17] ЭЗЭНнадаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН чиний гараас хаанчлалыг салган авч, чиний хөрш Давидад өгсөн билээ.
[18] ЧиЭЗЭНийг дагалгүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр чамд үүнийг үйлдэж байна.
[19] Түүгээрч барахгүй ЭЗЭН бас Израилийг чамтай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш чи болон чиний хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө хэмээн өгүүлэв.
[20] Тэгж хэлмэгц Саул газар гулдайн унаж, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ байсангүй.
[21] Өнөөхэм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд —Таны шивэгчин таныг дагалаа. Би өөрийн амиараа дэнчин тавьж, таны өгүүлсэн үгийг сонслоо.
[22] Тиймээсодоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж буцах замдаа хүч орно уу гэв.
[23] ХаринСаул үүнээс татгалзан, —Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож, дэвсгэр дээр суув.
[24] Тэрэмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран, хөрөнгөгүй талх барив.
[25] Тэрүүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэр орой тэд босож явав.