[1] Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө ЭЗЭНд үйлчилж байв. Тэр үед ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв.
[2] Тэрүед Ели өөрийнхөө газарт хэвтэж байхад (Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд тэрээр сайн харж чадахгүй болсон байв.)
[3] мөнБурханы дэнлүү хараахан унтраагүй үед, Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв.
[4] ЭЗЭНСамуелыг дуудахад —Би энд байна гэж тэр хэлэв.
[5] Тэгээдтэр Ели уруу гүйж очин, —Та намайг дуудсан тул би энд байна гэж өгүүлэв. Харин Ели —Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн гэсэнд Самуел буцаж яваад хэвтэв.
[6] ЭЗЭНдахин —Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин, —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели —Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвтэгтүн хэмээн өгүүлэв.
[7] СамуелЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд хараахан илэрхийлэгдээгүй байжээ.
[8] ИйнхүүЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин, —Та намайг дуудсан учир би энд байна хэмээн өгүүлэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг Ели ойлгов.
[9] ЕлиСамуелд —Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал "ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна" хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв.
[10] Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв.
[11] ЭЗЭНСамуелд айлдахдаа —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно.
[12] Тэрөдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ.
[13] Түүнийхөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ.
[14] ТиймээсЕлигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.
[15] Ийнхүү Самуел өглөө хүртэл унтлаа. Дараа нь ЭЗЭНий өргөөний хаалгыг тэр нээв. Гэвч Самуел энэхүү үзэгдлийг Елид хэлэхээс айж байлаа.
[16] Дараань Ели Самуелыг дуудаж, —Миний хүү, Самуел аа гэв. Самуел —Би энд байна гэж хариуллаа.
[17] Ели —ЭЗЭН чамд айлдсан үг нь юу вэ? Надаас бүү нуугаач. Чамд айлдсан үгсээс ганцыг нь ч гэсэн чи надаас нуувал, Бурхан чамд тэр үгсийн дагуу болон түүнээс ч илүүгээр хандах болтугай гэв.
[18] ИйнхүүСамуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели —Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.
[19] Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байсан ба түүний үгнээс нэг нь ч биелэгдээгүй эс хоцров.
[20] ДанаасБеершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв.
[21] ЭЗЭНШилод дахин үзэгдэв. Учир нь ЭЗЭНий айлдсан үгээр ЭЗЭН Шилод Өөрийгөө Самуелд илчлэв.