[1] Филистчүүд Бурханы авдрыг олзлон аваад, түүнийг Ебенезерээс Ашдод хот уруу авчрав.
[2] Дараань филистчүүд Бурханы авдрыг Дагоны дуганд авчран, Дагоны дэргэд тавив.
[3] Ашдодчууддараагийн өглөө эртлэн босож харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Тэд Дагоныг авч, байранд нь дахин тавив.
[4] Гэвчтэд дараагийн өглөө нь эрт босон харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Дагоны толгой болон хоёр гар нь тасарч босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв.
[5] ТиймээсДагоны тахилч нар Дагоны дуганд ирэгч хэн боловч өнөөг хүртэл Ашдодод байдаг Дагоны босгыг алхсангүй.
[6] ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Тэр Ашдод болон түүний хязгаар нутгийн хүмүүсийг сүйрүүлж, хавдар өвчнөөр цохив.
[7] Ашдодынхүмүүс үүнийг үзээд —Израилийн Бурханы авдрыг бидний дунд үлдээж болохгүй. Учир нь тэр Бурханы мутар бидний дээр болон бидний бурхан Дагонд гай зовлон учруулсан билээ гэцгээв.
[8] Тэгээдтэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан, —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуув. Тэд —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя хэмээв. Тэд Израилийн Бурханы авдрыг аваачив.
[9] ТүүнийгГатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов.
[10] ТэдБурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан, —Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв.
[11] Тиймучраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан, —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв.
[12] Үхээгүйхүмүүс нь хавдар өвчинд баригдаж, хотын орь дуу тэнгэрт хадав.