[1] Давид Рамагийн Наиотоос зугтан, Ионатан уруу ирж, —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гэм буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? хэмээн өгүүлэв.
[2] Ионатантүүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй хэмээн өгүүлэв.
[3] Гэсэнч Давид дахин тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр "Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун" хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хоор
[4] ИонатанДавидад —Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө гүйцэтгэе гэв.
[5] ТиймээсДавид Ионатанд —Маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл хээр талд нуугдъя.
[6] Хэрэвтаны эцэг намайг асуусаар л байвал "Давид Бетлехем хот уруугаа түргэн явахаар надаас гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ" хэмээн өгүүлэгтүн.
[7] Хэрэвтаны эцэг "Сайн" гэж хэлбэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хор учруулахаар шийджээ гэдэгт итгэ.
[8] Иймээсөөрийн боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан өөрийн боолтой гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад гэм буруу байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв.
[9] Ионатан —Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд гай болохоор шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд мэдүүлэхгүй орхих юм гэж үү? гэхэд
[10] ДавидИонатанд —Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ? гэв.
[11] ИонатанДавидад —Явъя, хээр талд гаръя гэв. Тэгээд тэд хоёулаа хээр гарав.
[12] Тэгэхэд Ионатан Давидад —Израилийн Бурхан, ЭЗЭН гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдий үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж, чамд дуулгахгүй гэж үү?
[13] Хэрэвминий эцэг чамд гай болохоор шийдсэн байвал түүнийг чамд дуулгалгүй, чамайг аюулгүйгээр зугтаалгахгүй бол ЭЗЭН Ионатаныг ийнхүү болон үүнээс ч илүү шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай.
[14] Биамьд хэвээр байвал намайг үхүүлэхгүй байлгахаар ЭЗЭНий хайр энэрлийг чи надад үзүүлэхгүй гэж үү?
[15] ЭЗЭНДавидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд салгахгүй байх болтугай хэмээн өгүүлэв.
[16] ИонатанДавидын гэртэй гэрээ байгуулаад —ЭЗЭН Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай! гэв.
[17] ИонатанДавидад хайртай байсан тул түүгээр дахин тангараглуулав. Учир нь Ионатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ.
[18] Ионатан Давидад —Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно.
[19] Гурванөдөр болоход чи гарч яван, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун.
[20] Бибай харваж буй мэт тэр зүг уруу гурван сум тавина.
[21] Бинэгэн хөвгүүнийг явуулж, "Явж, сумнуудыг олж ир" гэж хэлнэ. Хэрэв би хөвгүүнд тусгайлан "Хар, сум чиний наад талд байна. Түүнийг авч ир" гэж хэлбэл, чи гарч ирээрэй. Учир нь ЭЗЭНий амьд буйгаар тангараглая, чамд ямар ч гай тотгор, аюул байхгүй.
[22] Харинхэрэв би залууд "Хар, сум чиний цаад талд байна" гэж хэлбэл чи яваарай. Учир нь ЭЗЭН чамайг явуулж байна.
[23] Чибид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол, харагтун, ЭЗЭН чи бид хоёрын хооронд мөнхөд байна гэж хэлэв.
[24] Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход, хаан зоогийн ширээнд суулаа.
[25] Хаанзаншил ёсоороо хананы дэргэд өөрийн суудалдаа суув. Ионатан босож, Абнер Саулын хажууд суусан ба Давидын суудал хоосон байв.
[26] Гэсэнч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр —Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз хэмээн санажээ.
[27] Дараагийнөдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас —Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? хэмээн асуув.
[28] ТэгэхэдИонатан Саулд —Давид Бетлехем уруу явахаар надаас ихэд гуйсан юм.
[29] Тэр"Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв би тааллыг тань олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя" хэмээн хэлсэн билээ. Тийм учраас хааны зоогий
[30] Саул Ионатанд ихэд хилэгнэн —Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн, эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?
[31] Иессийнхөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж, түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой хэмээн өгүүлэв.
[32] ХаринИонатан эцэг Саулдаа хариулан, —Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв.
[33] ТэгэхэдСаул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.
[34] Ионатанихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь түүний эцэг Давидыг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв.
[35] Өглөө болоход Ионатан бяцхан хөвгүүнийг дагуулан Давидтай болзохоор хээр тал уруу гарч явав.
[36] Тэрхөвгүүнд —Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив.
[37] Ионатанысум харвасан газарт тэр хөвгүүн хүрч очиход Ионатан хөвгүүний араас дуудан, —Сум чиний цаана чинь байна хэмээн хашхиран өгүүлэв.
[38] Ионатанхөвгүүний араас дуудаж —Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв.
[39] Гэвчхөвгүүн юу ч мэдээгүй ба зөвхөн Ионатан, Давид хоёр л учрыг мэдэж байлаа.
[40] Ионатанөөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч —Үүнийг хот уруу авч яв гэж өгүүлэв.
[41] Хөвгүүнийгявахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.
[42] ИонатанДавидад —Тайван явагтун. Чи бид хоёр "ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай" хэмээн өгүүлж ЭЗЭНий нэрээр бие биендээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцаж явжээ.