[1] Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган, түүнийг үнсээд, —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосолсон бус уу?
[2] Чиөнөөдөр надаас салж явахдаа Бениамины нутагт Зелза дахь Рахелын булшны дэргэд хоёр хүнтэй уулзана. Тэд чамд "Чиний хайхаар явсан илжигнүүдийг олсон билээ. Харагтун, чиний эцэг илжигнүүддээ санаа зовохоо болин «Би хүүгээ яаж олох вэ?» гэж асууж, та
[3] Читэндээс цааш явж, Таборын царс мод хүрэхэд, тэнд Бетел дэх Бурхан уруу явж буй гурван хүнтэй уулзана. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван талх, гурав дахь нь нэг тулам дарс авч явж байгаа.
[4] Тэдчиний мэндийг асууж, чамд хоёр талх өгнө. Чи гараас нь талхыг авна.
[5] Дараань Филистийн харуулын анги байрладаг, Бурханы даваанд чи хүрнэ. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ ятга, хэнгэрэг, бишгүүр, хуур хөгжим дуугарган, мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгчид чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.
[6] ТэгэхэдЭЗЭНий Сүнс чиний дээр хүчтэй бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө.
[7] Эдгээртэмдгүүд чамд ирэхэд, юу дуртайгаа үйлдэгтүн. Учир нь Бурхан чамтай хамт байна.
[8] Чинадаас түрүүлж Гилгал уруу уруудна. Харагтун, би шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөхөөр чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очтол чи тэнд долоо хоног хүлээнэ. Би чиний хийх бүгдийг зааж өгнө гэж хэлжээ.
[9] Саул Самуелыг орхин салж явсан тэр үед Бурхан Саулын зүрхийг өөрчлөв. Тэдгээр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгдэв.
[10] Тэднөгөө даваанд хүрэхэд хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр хүчтэй буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв.
[11] Саулыгурьдаас мэддэг бүх хүмүүс түүнийг одоо эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад өөр хоорондоо —Кишийн хөвгүүнд юу тохиолдов? Саул бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэлцэв.
[12] Тэндбайсан нэгэн хүн —Тэдний эцэг нь хэн бэ? гэв. Тийм учраас —Саул ч бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэдэг хэллэг гарчээ.
[13] Саулэш үзүүлж дуусаад, мөргөлийн өндөрлөг уруу ирэв.
[14] Саулын авга ах түүнээс болон түүний зарцаас —Та нар хаашаа явав? гэхэд Саул —Илжигнүүдээ хайхаар явлаа. Олдохгүй болохоор нь Самуел дээр очоод ирлээ гэж хэлэв.
[15] Саулынавга ах нь —Самуелын та нарт юу хэлснийг надад хэлээч гэв.
[16] Саулавга ахдаа —Илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэв. Гэвч Самуелын дурьдсан хаанчлалын талаар Саул авга ахдаа хэлсэнгүй.
[17] Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ.
[18] ТэрээрИзраилийн хөвгүүдэд —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалуудын савраас аварсан билээ" гэв.
[19] Гэтэлбүхий л гай гамшиг, зовлонгоос чинь авардаг өөрсдийнхөө Бурханаас та нар өнөөдөр татгалзсан билээ. Гэсэн ч та нар "Бидний дээр хааныг тавигтун!" гэцгээсэн. Тийм учраас одоо Бурханы өмнө овог болон ураг төрлөөрөө зогсогтун гэж хэлэв.
[20] ИнгээдСамуел Израилийн бүх овгуудыг ойртуулан дуудуулсан бөгөөд Бениамины овог шавгаар сонгогдов.
[21] Дараань тэр Бениамины овгийг ураг ургаар нь ойртуулсан бөгөөд Матрийн ураг сонгогдсон билээ. Кишийн хөвгүүн Саул сонгогдов. Харин хүмүүс Саулыг эрж хайсан боловч олсонгүй.
[22] Тиймучраас хүмүүс ЭЗЭНээс —Тэр хүн энд ирсэн үү? гэж дахин асуув. ЭЗЭН —Харагтун, тэр ачаан дотор нуугдаж байна гэв.
[23] Хүмүүсгүйн очиж, түүнийг тэндээс дагуулан ирэв. Саул ард олны дунд зогсоход, ард олны дундаас мөрөөрөө өндөр байв.
[24] Самуелард түмэнд —ЭЗЭНий сонгосон энэ хүнийг та нар харж байна уу? Үнэхээр бүх ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн үгүй билээ гэж хэлэв. Тиймээс бүх хүмүүс баярлан уухайлж, —Хаан мандтугай! гэв.
[25] Дараань Самуел ард олонд хаанчлалын тогтоолуудыг мэдүүлж, тэдгээрийг номд бичин, ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэрт нь буцаав.
[26] Саулч бас Гибеа дахь гэр уруугаа буцлаа. Бурхан зүрхэнд нь хүрсэн эр зоригт хүмүүс түүнийг дагаж явжээ.
[27] Харинзарим үл бүтэх этгээдүүд —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? хэмээн түүнийг басамжилж, түүнд ямар ч бэлэг авчирсангүй. Харин Саул дуугүй байв.