Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:58

[1] Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.

[2] Тиймучраас Ионатан Давидад —Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Тиймээс өглөө болгоомжтой байж, далд газар нуугдагтун.

[3] Бигадагш гарч, чиний байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон, чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд мэдүүлье гэжээ.

[4] Дараань Ионатан эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж, —Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бөгөөд түүний үйлдсэн нь танд их ашигтай болж байсан хойно хаантан та өөрийн боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэгтүн.

[5] Учирнь тэр амиа үл хайрлан, филист хүнийг цохин устгаж, ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.

[6] СаулИонатаны хэлэхийг сонсоод, тангараглан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Тэр алуулагдахгүй хэмээн өгүүлэв.

[7] ТэгээдИонатан Давидыг дуудан, эдгээр бүх үгийг түүнд мэдүүлэв. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.

[8] Дахин дайн эхлэхэд Давид явж, филистчүүдтэй тулалдан, тэднийг ихээр хядсанд тэд Давидаас зугтав.

[9] Саулөөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараараа босоо ятгаар тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав.

[10] Саулжадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас биеэ зайлуулсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав.

[11] Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн, түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэж байв. Гэтэл Давидын эхнэр Мехал Давидад —Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэв.

[12] ИйнхүүМехал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад зугтаж, зайлав.

[13] Мехалгэрийн шүтээнийг авч, түүнийг орон дээр тавьж, толгой дээр нь хэдэн ямааны үс тавин, түүнийг хувцсаараа бүтээв.

[14] СаулДавидыг бариулахаар элч нарыг илгээсэнд Мехал —Тэр өвчтэй гэж хэлэв.

[15] ТэгэхэдСаул Давидтай уулзахаар элч нарыг илгээж —Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв.

[16] Элчнар орж үзвэл толгой дээрээ хэдэн ямааны үстэй гэрийн шүтээн орон дээр нь байв.

[17] СаулМехалд —Юунд чи намайг ингэж хуурч, миний дайсныг оргуулж, зугтаалгав? гэхэд Мехал Саулд —Тэр "Намайг явуулаач. Би яаж чамайг алах вэ?" гэж надад хэлсэн юм хэмээн өгүүлэв.

[18] Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирж, Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд өгүүлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув.

[19] Нэгхүн Саулд —Давид Рамагийн Наиотод байна хэмээн мэдүүлэв.

[20] ТэгээдСаул Давидыг бариулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгчид эш үзүүлэн, Самуел тэднийг удирдаж байхыг элч нар хараад Бурханы Сүнс Саулын элч нарт ирэхэд тэд ч мөн адил эш үзүүлэв.

[21] Саулдэнэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн адил эш үзүүлэв. Ийнхүү Саул гурав дахь удаагаа дахин элч нарыг илгээсэнд тэд ч мөн адил эш үзүүлэв.

[22] ТэгээдСаул өөрөө Рама уруу явж Сехуд байдаг нэгэн том худаг уруу ирэв. —Самуел, Давид нар хаана байна? хэмээн Саул асуусанд нэг хүн —Тэд одоо Рамагийн Наиотод байна хэмээн өгүүлэв.

[23] Саултэндээс Рамагийн Наиот уруу явсан ба түүнд Бурханы Сүнс ирж, тэрээр Рамагийн Наиотод хүртэл үргэлжлүүлэн эш үзүүлж явав.

[24] Тэрбас хувцсаа тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэн хэвтэж эш үзүүлэв. Тиймээс —Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэлцэв.

1 Самуел — Chapters