Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:02

[1] Самуел өндөр настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов.

[2] Ууганхөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байсан бөгөөд тэд Беершебад шүүгчид байв.

[3] Харинтүүний хөвгүүд нь эцгийнхээ замаар явалгүй, шударга бус олз ашиг хайн эргэж, хээл хахууль аван, шударга ёсыг гажуудуулав.

[4] Израилийн бүх ахлагчид цугларан, Рама дахь Самуел уруу иржээ.

[5] Тэдтүүнд —Та одоо настай болов. Таны хөвгүүд ч таны замаар явахгүй байна. Одоо бусад улсуудын адил биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү? гэв.

[6] Тэд —Биднийг захирах хааныг бидэнд өгнө үү? гэж хэлсэн нь Самуелын сэтгэлд нийцсэнгүй. Самуел ЭЗЭНд залбирлаа.

[7] ЭЗЭНСамуелд —Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм.

[8] Битэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэдний хийсэн бүх үйлстэй адил тэд Намайг орхин, өөр бурхдад үйлчилсээр ирэв. Тэд чамд мөн адил үйлдэж байна.

[9] Тэгэхлээродоо тэдний дууг сонсогтун. Харин чи тэдэнд хатуу сануулж, тэднийг захирах хааны эрхийг тэдэнд мэдүүлэгтүн хэмээн зарлиг айлджээ.

[10] Тийнхүү өөрөөс нь хааныг хүссэн ард түмэнд Самуел ЭЗЭНий бүх үгсийг өгүүлэв.

[11] Тэрхэлэхдээ —Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, тэднийг өөрийн морин тэрэгнүүдэд суулган, мориндоо мордуулан, тэд хааны морин тэрэгнүүдийн өмнө явах болно.

[12] Хаанөөрийнхөө төлөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, зарим хүнээр газраа хагалуулан, тариагаа хураалгаж, зэр зэвсгээ болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.

[13] Хаанбас та нарын охидыг авч, тэд нараар үнэртнийг бэлдүүлэн, хоол хийлгүүлэн, талх бариулна.

[14] Хаанта нарын тариалангийн талбай, усан үзмийн болон чидун модны талбайнуудаас хамгийн сайныг авч, өөрийн зарц нарт өгнө.

[15] Тэрта нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг авч, өөрийн түшмэд, зарц нартаа өгнө.

[16] Хаанбас та нарын эрэгтэй, эмэгтэй боолууд, хамгийн ажилсаг залуус, илжгийг авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ.

[17] Тэрта нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.

[18] Тэрөдөр болоход та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч, тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.

[19] Гэсэн ч ард олон Самуелын үгийг сонсохоос татгалзан, —Үгүй. Харин биднийг захирах хаан байх ёстой.

[20] Бидч бусад бүх улс үндэстний адил байж, манай хаан биднийг захирч, бидний тэргүүнд явж, тулалдааныг минь удирдах болтугай гэцгээв.

[21] Самуелард олны өгүүлэх бүх үгсийг сонсоод, тэдгээрийг ЭЗЭНд давтан хэлжээ.

[22] ЭЗЭНСамуелд айлдан —Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун хэмээв. Тийнхүү Самуел Израилийн эрчүүдэд —Хүн бүр өөр өөрсдийн хот уруу буцагтун гэж хэлэв.

1 Самуел — Chapters