Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 8:15

[1] Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд буудаллав.

[2] Саулболон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд буудаллан, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв.

[3] Филистчүүднэг талын уулан дээр, Израиль нөгөө талын уулан дээр байсан бөгөөд тэдний дунд хөндий байрлаж байв.

[4] Тэгэхэдфилистчүүдийн цэргүүдээс ирүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ.

[5] Тэрээртолгойдоо зэс дуулга, биедээ таван мянган зэс шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв.

[6] Тэрхөлдөө зэс өвдгөвчтэй бөгөөд мөрөндөө зэс бамбай үүрсэн байв.

[7] Түүнийжадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй байв. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явдаг байв.

[8] Голиатзогсож, Израилийн цэргүүд уруу хашхиран —Та нар юунд жагсаж ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над уруу явуулагтун.

[9] Хэрэвтэр хүн надтай тулалдан, намайг алж чадах бол бид та нарын боол болъё. Харин хэрэв би түүнийг ялж, албал та нар бидний боол болж, бидэнд үйлчлэгтүн гэв.

[10] Филистхүн цааш нь —Өнөөдөр би Израилийн хуаранг доромжилж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв.

[11] Саулболон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв.

[12] Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв.

[13] Иессийнгурван том хөвгүүн нь Саулыг даган дайнд явсан байв. Дайнд явсан гурван хөвгүүнийх нь нэрс гэвэл ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма гэдэг байв.

[14] Давидотгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ.

[15] ХаринДавид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн, очин байв.

[16] Өнөөфилист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулдаг байв.

[17] Тэгтэл Иесси хөвгүүн Давиддаа —Ах нартаа зориулж нэг ефа хуурсан будаа, эдгээр арван ширхэг талхыг авч хуаран уруу ах нар уруугаа гүйн оч.

[18] Мөнэнэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир.

[19] Учирнь Саул хийгээд ах нар чинь бас бүх Израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа юм хэмээн өгүүлэв.

[20] Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаад хүнсийг аваад, Иессийн тушааснаар явав. Түүнийг хуарангийн тойрогт ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв.

[21] Израильболон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв.

[22] ТэгэхэдДавид авчирсан юмаа харуулд үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив.

[23] Давидыгах нартайгаа ярилцаж байх яг тэр үед ирүүл дайчин, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн цэрэг жагсаалаас гарч ирэн, урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов.

[24] Израилийнбүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав.

[25] Израилийнэрчүүд —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг доромжлохоор гарч ирж байна. Түүнийг алсан хүнийг хаан их баялгаар шагнан, түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд чөлөөлөх болно хэмээв.

[26] Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.

[27] Хүмүүстүрүүнд хэлсний адилаар —Түүнийг алсан хүнийг ингэх болно хэмээн хариулав.

[28] Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан, —Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав.

[29] ХаринДавид —Би сая юу хийсэн юм бэ? Би зүгээр юм асууж болдоггүй юм уу? хэмээн өгүүлэв.

[30] ДавидЕлиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлийг асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил хариу өгөв.

[31] Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод, Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав.

[32] ДавидСаулд —Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун. Таны боол би явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв.

[33] ТэгэхэдСаул Давидад —Чи тэр филист хүн уруу очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан юм гэв.

[34] ГэвчДавид Саулд —Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал,

[35] биараас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг байв.

[36] Таныбоол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв.

[37] Давидцааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад —Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв.

[38] ТэгээдСаул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь зэс дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв.

[39] ДавидСаулын хуягны гадуур Саулын илдийг бүслээд, сураагүй учир алхаж үзэв. Ийнхүү Давид Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөн явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ.

[40] Тэрөөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө хонины уутанд хийж, дүүгүүрээ гартаа барин, өнөөх филист хүн уруу явав.

[41] Тэгэхэд филист хүн ч бамбай баригчаа урдаа зогсоон, Давид уруу ойртож ирэв.

[42] Филистхүн харж, Давидыг үзээд түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв.

[43] Филистхүн Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав.

[44] Филистхүн Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье хэмээн занав.

[45] Давидфилист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна.

[46] ӨнөөдөрЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биенээс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно.

[47] Энэцугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв.

[48] Филистхүн босож, Давидтай барилцахаар өөдөөс нь ойртож ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны шугам уруу яаран гүйж ирлээ.

[49] Давидуутанд гараа хийж, нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүүрдэн, филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдоход тэр нүүрээрээ газар шаан унав.

[50] Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав.

[51] Давидгүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.

[52] Израильболон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв.

[53] Израилийнхөвгүүд филистчүүдийг хөөхөө болин буцаж ирээд, филистчүүдийн хуарангуудыг дээрэмдэв.

[54] Дараань Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авч ирсэн ба харин зэвсгийг нь майхандаа тавив.

[55] Саул Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явахыг хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? хэмээн асуув. Абнер —Хаантан минь, таны амиар тангараглая. Би мэдэхгүй гэв.

[56] Тэгээдхаан —Чи тэр залууг хэний хөвгүүн болохыг асуугтун хэмээн тушаав.

[57] Давидтэр филист хүнийг алаад буцаж ирсэнд Абнер түүнийг Саулын өмнө дагуулан очив. Давид филист хүний толгойг гартаа барьсан байв.

[58] СаулДавидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? хэмээн асуусанд Давид —Би таны боол Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн юм хэмээн хариулжээ.

1 Самуел — Chapters