Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:39

[1] Саулыг нас нөгчсөний дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ хоёр хоног Зиклагт байрлав.

[2] Гуравдахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв.

[3] ТэгэхэдДавид түүнээс —Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад —Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв.

[4] Давидтүүнд —Юу болж өнгөрөв? Надад хэлээч гэхэд тэр —Хүмүүс тулалдааны талбараас зугтааж, бас олон ардууд унан үхэцгээв. Саул болон түүний хөвгүүн Ионатан ч бас үхэв гэв.

[5] Мэдээхүргэж ирсэн тэр залууд хандан Давид —Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи хэрхэн мэдэв? гэв.

[6] Давидадөгүүлсэн тэр залуу —Намайг тохиолдлоор Гилбоа ууланд байгаад харах үед Саул жадаа түшиж байв. Тэрэгнүүд болон морин цэргүүд ардхан нь хөөж байв.

[7] Саулэргэж, намайг хараад дуудахад нь би "Би энд байна" хэмээн хариулсан.

[8] Саулнадаас "Чи хэн бэ?" гэж асуусанд би "Амалек хүн байна" хэмээсэн билээ.

[9] Саулнадад "Миний дэргэд ирээд, намайг алагтун. Би амьсгаатай байгаа хэдий ч зовж байна" хэмээн өгүүлэв.

[10] Тийнхүүби түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр унасныхаа дараа амьд байж чадахгүй гэдгийг би мэдэв. Би түүний толгой дахь титэм, гар дахь бугуйвчийг нь авч, энд эзэндээ авчирлаа гэв.

[11] Давид хувцсаа зууран урсанд, түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.

[12] Илдээралуулсан Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс болон Израилийн гэрийн төлөө тэд гашуудан, уйлж, үдэш болтол мацаг барив.

[13] Давидмэдээ хүргэж ирсэн залуугаас —Чи хаанахын хүн бэ? гэхэд залуу хариулан —Би харь хүн болох амалек хүний хүү гэв.

[14] Тэгэхэднь Давид —Чи ЭЗЭНий тосолсон хүнийг алахаар гар сунгахаас юунд айсангүй вэ? гэв.

[15] Давидзалуусынхаа нэгийг дуудан, —Очиж түүнийг алагтун гэсэнд, тэрээр түүнийг цохиж алав.

[16] Давидтүүнд —Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам "Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав" гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв.

[17] Дараа нь Саул болон түүний хөвгүүн Ионатаны төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж,

[18] энэхүүнумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав. Энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ.

[19] "Өө, Израиль аа, үзэсгэлэнт байдал чинь чиний өндөрлөг газруудад алагдав. Хүчтэнүүд хэрхэн алагдсан билээ!

[20] Филистчүүдийн охидыг баярлуулан, хөвч хөндүүлээгүй хүний охидыг бардамнуулахгүйн тулд үүнийг Гатад бүү мэдүүл, Ашкелоны гудамжинд ч бүү тунхагла.

[21] Өө, Гилбоагийн уулс аа, та нарын дээр шүүдэр бүү унаг, бороо бүү орог, мөн талаар дүүрэн өргөл ч бүү байг. Учир нь тэнд хүчтэний бамбай, Саулын эс тослогдсон бамбай бузарлагдав.

[22] Амь үрэгдэгсдийн цус, хүчтэнүүдийн өөхнөөс Ионатаны нум хойшоо эргээгүй, Саулын илд ч хоосон буцаагүй.

[23] Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд үхэхдээ ч тэд салсангүй. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв.

[24] Өө, Израилийн охид оо, та нарыг час улаан дээлээр гоён хувцаслаж, өмсгөлийн чинь дээр алтан чимгийг зүүж өгсөн Саулын төлөө уйлагтун.

[25] Тулалдааны дунд хүчтэнүүд хэрхэн унасан билээ! Ионатан өндөрлөг газруудад чинь алагдав.

[26] Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна. Та надад маш тааламжтай байв. Намайг гэсэн таны хайр надад бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байв.

[27] Хүчтэнүүд унан, дайны зэвсэг хэрхэн мөхөв!".

2 Самуел — Chapters