Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:49

[1] Самуел Саулд —Чамайг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон, тослуулахаар ЭЗЭН намайг илгээсэн. Тийм учраас одоо ЭЗЭНий зарлигийг сонсогтун.

[2] Түмэнцэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ.

[3] Одооявж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг устгаж, түүнийг бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал" хэмээв гэж хэлэв.

[4] Тэгээд Саул ард түмнээ дуудаж, Телаимд тэднийг тоолоход, хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв.

[5] СаулАмалекийн хот уруу ирж, талд хүлээж бүгэв.

[6] Саулкенчүүдэд —Явцгаа, би та нарыг тэдэнтэй хамт хөнөөхгүйн тулд амалекчуудын дундаас салж, явагтун. Учир нь та нар Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед тэдэнд элэгсэг хандсан билээ хэмээн өгүүлэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав.

[7] ИйнхүүСаул Хавилагаас Египетийн зүүн талд буй Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив.

[8] Тэрээрамалекчуудын хаан Агагийг амьдаар нь олзолж, ард олныг нь үлдээлгүйгээр илдийн ирээр хүйс тэмтрэв.

[9] ХаринСаул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг бүрмөсөн устгахыг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг бүрмөсөн устгав.

[10] Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж, —

[11] Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.

[12] СамуелСаултай уулзахаар өглөө эрт босов. Нэгэн хүн Самуелд —Саул Кармелд ирж, тэнд өөрийн алдар хүндэд зориулж хөшөө босгов. Тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа хэмээн өгүүлжээ.

[13] СамуелСаул уруу очиход Саул түүнд —ЭЗЭН таныг ивээх болтугай! Би ЭЗЭНий тушаалыг сахилаа хэмээн өгүүлэв.

[14] ХаринСамуел —Тэгвэл миний чихэнд буй хонины майлаан, надад сонсогдож байгаа үхрийн мөөрөлдөөн чухам юу вэ? гэв.

[15] Саул —Тэдгээрийг амалекчуудаас авчирсан юм. Учир нь хүмүүс хонь, үхрийн хамгийн сайныг үлдээсэн нь таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн устгав хэмээн өгүүллээ.

[16] СамуелСаулд —Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг чамд мэдүүлье гэхэд Саул түүнд —Яригтун хэмээв.

[17] Самуел —Хэдийгээр чи өөрийгөө өчүүхэн хэмээн санаж байсан боловч, Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН чамайг Израилийн хаан болгож, тосолсон билээ.

[18] ЭЗЭНчамайг аян замд илгээн, "Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд" гэсэн.

[19] Чиюунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ.

[20] Саул Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг олзлон авчирч, амалекчуудыг бүрмөсөн устгасан билээ.

[21] Гэвчард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь хонь, үхэр буюу олзноос заримыг авчирсан билээ хэмээн өгүүлэв.

[22] Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.

[23] Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил, захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тул ЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаа хэмээн өгүүлэв.

[24] Саул Самуелд —Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө.

[25] Тиймээсодоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөл үйлдье хэмээн өгүүлэв.

[26] ГэвчСамуел Саулд —Би чамтай хамт буцахгүй. Учир нь чи ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч чамайг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв.

[27] Самуелявахаар эргэтэл Саул Самуелын дээлийн хормойноос зуурч урав.

[28] Самуелтүүнд —ЭЗЭН өнөөдөр чамаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг чамаас илүү сайн, чиний хөршид өгөв.

[29] МөнИзраилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв.

[30] Саул —Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахлагчид болон Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргөл үйлдүүлж өгнө үү? хэмээн гуйв.

[31] ТийнхүүСамуел Саулыг даган хамт буцав. Саул ЭЗЭНд мөргөл үйлдлээ.

[32] Түүний дараа Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Агаг түүн уруу баяртайгаар ирж, —Үхлийн зовлон үнэхээр өнгөрлөө хэмээн хэлэв.

[33] Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив.

[34] Самуел Рама уруу явж, харин Саул нь Саулын Гибеад байдаг гэр уруугаа буцлаа.

[35] Самуелнас барах өдөр хүртлээ Саулыг дахин харсангүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.

1 Самуел — Chapters